Б.Туул
Монголчууд бидний цөөнгүй хэсэг нь хорт хавдрын өвчлөлөөр хорвоог орхиж байгааг бид сүүлийн үеийн статистик мэдээллүүдээс харж болно. Хавдрын өвчлөлийг эрэмбэлвэл, элэгний хорт хавдрын өвчлөл нэгдүгээрт, ходоодны хавдрын өвчлөл хоёрдугаарт орж байна. Ходоодны хавдар 40-өөс дээш насныханд голдуу тохиолддог ч сүүлийн үед залуужиж, 20-30 настай залуус ч энэ өвчнөөр өвчлөх нь элбэг болжээ. Тиймээс эрүүл мэндийнхээ байдалд анхаарал хандуулж, хавдрын үзлэг шинжилгээнд хамрагдах, ходоодоо дурандуулахыг ХСҮТ-ийн эмч нар онцгойлон анхааруулж байна. Учир нь, Ходоодны шарх зовиур ихтэй байдаг бол хавдар үүсчихээд яагаа ч үгүй мэт явсаар хүндэрч, хагалгаа хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн хойноо мэдэгдэх тохиолдол олон байдаг аж.
Мөн “Хорт хавдар ходоодны аль ч хэсэгт үүсч, бусад эрхтэнд халдаж үсэрхийлнэ. Өвөө эмээ, аав ээж, ах дүү нь ходоодны хавдартай байсан хүмүүст уг өвчин тусах магадлал өндөр. Ийм хүмүүс архи согтууруулах ундаа, лаазалсан, даршилсан, утсан хүнс, тамхинаас насан туршдаа татгалзсан нь дээр. Эрчүүд шарсан, хуурсан, утсан, даршилсан, тостой хоол унданд дуртай нь дээр хэр баргийн өвчнийг хайхардаггүйгээс болж, ходоодны өвчин тусах, хавдартай болох нь их байдаг” гэдгийг эмч нар хэлж байна. Нөгөөтэйгүүр бид, хеликобактерийг тоодоггүй. Энэ бас буруу гэдгийг эмч нар хэлсэн. Хеликобактерийг эмчлэхэд 2-3 антибиотик хавсран хэрэглэдэг ч тэр нь монголчуудын бараг өдөр тутмын хэрэглээ болчихсон учир зарим хүнд үйлчилдэггүй аж. Хеликобактери нь ходоодны хатангиршил буюу шүүрэл багасгах өвчин үүсгэдэг. Тэр нь явсаар хавдар үүсэх шалтгаан болдог аж. Тиймээс аль болох цаг алдалгүй өөртөө анхаарал хандуулж, ХСҮТ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин