АВТОР

Ханиад хүрэв үү, үгүй юу л эмийн сан руу гүйж,  сураг төдий сонссон эмээ хүүхдэдээ таамгаараа өгдөг зан манайхаас өөр улс оронд бараг байдаггүй байх.  Хоолой өвдөж, гэдэс эвгүйрхэхэд бараг­тай л бол эмч, эмнэлэг хоёрт ханддаггүй,  гэртээ ойр зуурын эмээр  хүүхдээ эмчлэх гэдэг хэнэггүй зантай хүмүүст дараах мэдээллийг дуулгаж байна.  Хүүхдэд ямар эм өгч болохгүй вэ гэдгийг та дараах мэдээллээс уншаарай.

 АСПИРИН  АГУУЛСАН ЭМИЙГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ӨГ

Хүүхэддээ хэзээ ч ас­пи­рин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь “Reye’s Syndrome” буюу тар­хи болон элэгний хэ­вийн үйл ажиллагаанд саад уч­руулсанаас болж үүсэх эмгэг хүртэх аюул­тай байдаг байна. Эмийн сан­гаас хүүхэддээ эм ху­дал­дан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Sali­cylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг.  Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн сан­чаас юмуу эмчээс найр­ла­ганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй.

 ЖОРГҮЙГЭЭР ХАНИАДНЫ ЭМ АВАХ ХЭРЭГГҮЙ

2007 онд Америкийн  “Food and Drug Administ­ration”-оос зарим нэг хүүх­дийн ханианы эмийг  зур­гаагаас доош насны хүүх­дэд өгөхгүй байхыг анхаа­руулж байсныг санаж бай­гаа байх. /Tylenol, Johnson’s baby-н нэр төр­лийн эмүүд/  Эдгээр эмүү­дийг зургаагаас доош нас­ны хүүхдэд хэрхэн үйлчил­гээ үзүүлдэг мөн хоёроос  доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюул­гүй болохыг хараахан суд­лан шинжлээгүй байгаа билээ. Хэмжээ нь ихдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой. Тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийг­шүүлэх болон ахиу­хан шингэн юм уулгахыг танд зөвлөе.

 ЦЭР ХОВХЛОХ, БӨӨЛЖҮҮЛЭХ ЭМ ХАНИАДЫГ ХҮНДРҮҮЛЖ Ч МЭДНЭ

Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэд­дээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ха­ниад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурийн зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй.  Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байд­гаас гадна харин ч хүнд­рүүлж болзошгүй юм.

 ТОМЧУУДЫН ЭМИЙГ БАГАЧУУДАД БҮҮ ӨГ

Эмэнд ч гэсэн хүүх­дийн тусгай хэмжээ бай­даг. Тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уул­гах нь маш аюултай. Хэр­вээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заа­гаа­гүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөв­лөе. Мөн өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй. Үүнээс үүдэх хор хөнөөл их­тэй. Эмийг зөвхөн өвчний бай­далд тохи­руулж бичиж өгсөн байд­гийг сана.

ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМИЙГ ШУУД ХАЯ

Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг. Тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэг­тэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэс­нээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нө­лөө үзүүлнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүй­тэй. Хугацаа нь дууссан эмийг жорлон руугаа урс­гаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.

 ПАРАЦЕТАМОЛ ӨГЧ БОЛОХГҮЙ

Халуун болон өвчин намдаахын тулд параце­та­молын найрлагатай эмүүд байдаг. Гэвч хүүхэд­дээ дан парацетамолыг өгч болохгүй. Эм чинь л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өв­чин намдаагч/агуулсан эмийг хэрэглүүлээрэй.

 ЗАЖИЛДАГ ЭМ ХҮҮХДИЙН АМЬСГАЛЫГ БООГДУУЛАХ АЮУЛТАЙ

Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгсөнийхөө дараагаар иогурт ч юмуу шингэн зүйл уулгаарай. Зажилдаг эм нь хүүх­дийн амьсгалыг боогдуу­лах аюултай байдаг. Ур­гамлын гаралтай ихэнх эмнүүд ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэсэн үүд­нээ­сээ аюулгүй байдаг ч гэсэн энэ нь хүүхдэд зү­гээр гэсэн үг биш юм. Ургамлын гаралтай бү­тээг­дэхүүнүүд ихэнхдээ харшлын шалтгаан болж байдгаас гадна элэгийг гэмтээх болон цусны да­рал­тыг ихэсгэж байдаг. Тун хэтрэх буюу буруу эмтэй холисон тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Хүү­­хэд­дээ ургамлын га­рал­тай зүйлсийг хэрэглүү­лэхээсээ өмнө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.