2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Дэлхийд
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Спорт
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Баянхошууны хүүхдүүд биедээ хамгийн их хар тугалга агуулж байна
ZMS.MN
2017-02-09 11:37
 
1 мин
0
хуваалцах
189
үзсэн
Б.ЗАЯА
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас Gogo мэдээллийн агентлагтай хамтран нийслэлийн таван цэгт амьдарч буй хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг судалжээ. Хар тугалга хүний биед байх ёсгүй бөгөөд хэрэв байгаа тохиолдолд хүүхдийн хувьд гэхэд оюун санааны чадамжийг бууруулж, өсөлтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй цус багадалт, бөөрний өвчлөл, сонсголд муугаар нөлөөлдөг аж. Судалгааны багийнхан Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс 15 хүүхдийг түүвэр судалгааны аргаар сонгон авч шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээ хамгийн дээд тал нь 22 мкг/дл гарчээ. Тодруулбал, Баянхошуу орчмоос 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчмоос 5.7-10 мкг/дл, хотын төвөөс 4.2-8 мкг/дл бол Нарантуул худалдааны төв орчимд 4-4.3 мкг/дл гэж байна. Харин Зайсан орчимд хар тугалга илрээгүй гэнэ. Олон улсын жишгээр хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 45 мкг/дл хүрсэн тохиолдолд хор тайлах эмчилгээ хийдэг гэж байна. Хэдийгээр монгол хүүхдүүдийн цусанд илэрсэн дээрх хэмжээ олон улсын жишигт хүрээгүй ч тайвширч болох асуудал биш юм. Хүүхдийн цуснаас хар тугалга илрэхэд голлон нөлөөлж буй хүчин зүйл нь агаарын бохирдол гэж байна. Үүнээс гадна будаг, хүүхдийн тоглоом, ус, хүнс, хоолны сав, дизель түлш зэрэг нөлөөлдөг гэж мэргэжлийн эмч нар хэлэв. Энэ тухай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүх “Хар тугалга хүний биед байхгүй. Онцлог нь хүний биед удаан хугацаагаар хуримтлагддаг. Хүний биед 10-15 жил хуримтлагддаг. Тэгэхээр хар тугалганы хордлогод өртсөн бол богино хугацаанд цусан дахь хар тугалганы хэмжээ бүрэн биеэс гадагшилдаггүй. Бүрэн сэргийлэх арга бол урьдчилан сэргийлэлт. Мэдээж хүүхдийг шимт тэжээлтэй хоолоор хангах нь чухал. Түүнчлэн хоол унднаас гадна хар тугалгын эх үүсвэр агаар, ус, хоол хүнсэнд байж болзошгүй. Хөрсний бохирдол ихтэй хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэх мэт нөлөөлж болно” гэлээ. Судалгааны багийнхан энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт санал дэвшүүлж буйгаа дуулгасан юм. Тэд хүний бие дэх хүнд металын хорыг судалдаг биомониторингийн үндэсний хэмжээний түүвэр судалгааг хийх, хар тугалгаар хордуулж байгаа эх үүсвэрийг тодорхойлох судалгаа, шинжилгээг үндэсний хэмжээнд хийх, хар тугалганы үзлэг, тандалтын тогтолцоотой болохыг шаардах ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ сонин”
Илгээх
Холбоотой мэдээ
"Сүрьеэгүй Монгол эвсэл"-ийг тунхаглах "Уур амьсгал-эрүүл мэнд, олон нийтийн оролцоо, санхүүжилтийн асуудал" оролцогч талуудын хэлэлцүүлэг боллоо
2025-04-22
"Сүрьеэгүй Монгол эвсэл"-ийг тунхаглах "Уур амьсгал-эрүүл мэнд, олон нийтийн оролцоо, санхүүжилтийн асуудал" оролцогч талуудын хэлэлцүүлэг боллоо
ХСҮТ-ийн эмч нар мэдээлэл хийлээ
2025-04-18
ХСҮТ-ийн эмч нар мэдээлэл хийлээ
Онцлох фото: Яармагийн 300 орт буюу Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв
2025-04-14
Онцлох фото: Яармагийн 300 орт буюу Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв
"Эрүүл хүнс-эрүүл хүн" нөлөөллийн аяны нээлт боллоо
2025-04-14
"Эрүүл хүнс-эрүүл хүн" нөлөөллийн аяны нээлт боллоо