Элэг хэр том эрхтэн вэ?
-Элэг нь бидний биед байдаг хамгийн том эрхтэн бөгөөд дунджаар 1200 – 1400 гр жинтэй, хөндлөнгөөрөө 20 см, уртаараа 15-17 см, зузаан нь 12 см байдаг.
Элэг хаана байрладаг вэ?
-Элэг хэвлийн баруун дээд хэсэгт өрцний дор байрладаг. Зөв биш , пөмбөгөр хэлбэртэй, цуллаг эрхтэн. 2 дэлбэн 8 сегменттэй. Сегмент бүрд үүдэн вен , элэгний артери орж , цөсний цорго, элэгний вен гардаг.
-Элэгний бүтэц үйл ажиллагааны нэгж юу вэ?
-Элэг нь бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж болох ацинусуудаас тогтоно. Ацинусыг элэгний эс (гепатоцит)-үүд бүрдүүлэх ба анатомын бүтэц онцлогоос шалтгаалан нэвтрэх, дамжуулах, ялгаруулах гэсэн 3 бүсэд хуваадаг. Эдгээр бүсүүд нь өөр өөрийн онцгой үүргийг хүний бие махбодид гүйцэтгэж байдаг.
Элгэнд элэгний эс (гепатоцит)-үүдээс гадна цөсний сувганцрууд байна. Энэ нь элэгний эс (гепатоцит)-ээс үүсэс цөсийг дамжуулах маш жижиг сувганцар бөгөөд сувганцрууд нийлж цөсний ерөнхий цоргыг үүсгэх бөгөөд цөсний хүүдийд нээгдэнэ.Элэгний цусан хангамж?
-Элгэнд орж буй цусны: 75% нь үүдэн венээр, 25% нь элэгний артериар хангагддаг
Элэгний гурвал: Үүдэн вен (venae portae), элэгний артери (a.hepatica propria), элэгний цорго (ductus hepaticus communis) тус тус агуулна.
Элэг ямар үүрэгтэй вэ?
Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:
Цэвэрлэх – эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн, янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.- Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.
Элэг гэмтэх шалтгаанууд:
- Вируст гепатит (A, B, C, D, E)
- Эм – жирэмснээс хамгаалах, сүрьеэгийн эсрэг, унтуулах, тайвшруулах, шээс хєєх г.м
- Зарим тєрлийн нян (E.Coli, salmonella)
- Шимэгчид
- Хорт бодисууд (архи-спирт, тамхи, ариутгагч бодисууд, цэвэрлэх уусмалууд, бясааны хор)
- Бусад