Ц.БАЯР
“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн өнөөдөр эхллээ. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байна.1999-2016 онуудад агаарын бохирдлоос болж амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8 хувь, зүрх судасны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байна. Агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээр сүүлийн хоёр жилд өвлийн улиралд агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан төлөв ажиглагдсан нь ч тэдгээр бохирдуулагчид бодисын Монгол Улсын агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан үзүүлэлт бүхий өдрүүдийн тоо төдийлөн буураагүй байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байна.
Эх сурвалж:www.zms.mn