Ц.БАЯР

Монголын ШУА-ийн Архелогийн Хүрээлэнгээс энэ сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. “ Эрдэм шинжилгээний хурлаас гурван янзаар бичигдэж байгаа Ил, Иль, Эл, Хант, Хаант гэсэн үгийг нэг мөр болгож тогтохоос эхлээд “Гэрэгэ”/ пайз/-ын үнэ цэнэ,  Иль хаадууд хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудууд ил болно” гэж ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн доктор профессор н. Болд онцолсон.  Уг хуралд  есөн орны эрдэмтэд оролцох ажээ. Олон улсын хуралд Исламын Бүгд Найрамдах Ираны улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.Уг хурлаар XIII-XIV зуунд Азийн соёл иргэншилд монголчуудын дэлгэрүүлсэн Гэрэгэний нийгэм, улс төр, эдийн засгийн ач холбогдлын тухай хэлэлцэхийн хамт Монголын Иль хаадын явуулж байсан гадаад дотоод бодлого, хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар гадаад дотоодын эрдэмтэн мэргэд цугларан санал дүгнэлтээ дахин шүүн тунгааж, шинэ  баримт хэрэглэгдэхүүн, дүгнэлт гаргалгаагаар Иль хант улс, Монголын эзэнт гүрний судалгааны сан хөмрөгийг улам баяжуулах нь эргэлзээгүй юм гэж  манай эрдэмтэд ярьж байна. 13-18 дугаар зууны үеийн Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Эл хаадын улсын түүхийг хамтран судлах санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ийхнүү Монголд зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: www.zms.mn