Б.МӨНХБАЯР
Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх вакцины талаар “Ди Жи Би” ХХК-ийн эмч Г.Чимэдрэгзэнтэй ярилцлаа.
-Хүйтэн сэрүүний улиралд хүмүүс ханиадны вакциныг их хийлгэдэг болжээ. Энэ вакцины талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү?
-Вакцин гэдэг нь өвөрмөц өвчний эсрэг дархлааг сайжруулдаг биологийн бэлдмэл юм. Вакцин нь ихэвчлэн өвчин үүсгэгч организмтай төстэй бүтцийг агуулсан байх ба микробын сулруулсан юм уу үхүүлсэн хэлбэр, түүний хор (токсин) эсвэл гадаргуугийн уургаар хийсэн байдаг. Энэхүү бүтэц нь бие махбодийн дархлаа тогтолцоо уг бүтцийг харийн гэж таних, түүнийг устгах, энэ талаар санамж үүсгэхийг идэвхжүүлдэг. Ингэснээр дархлаа тогтолцоо хожим жинхэнэ өвчин үүсгэгчтэй тулгарах үед хялбархан таньж устгах боломжтой болно.
Манай орны хувьд хүйтний улирал удаан үргэлжилдэг агаарын бохирдол ихтэй учраас ханиад, томуу хүрэх явдал нийгмийг хамарсан өвчин болоод байна. Ханиад, томуу нь хүйтний улиралд influenza овгийн олон төрөлт зүйлийн вирус ханиалгах найтаах үед агаар дуслын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах,ядрах зэрэг шинж тэмдэгтэй. Хүндэрвэл вирусын болон бактерийн гаралтай уушгины хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын эрхтэний дутагдалд хүрэх аюултай. Түүнчлэн бага насны хүүхдүүд өндөр халуурч, суулгах ба таталт өгч хүндэрдэг. Ханиад томуунаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол Томуугийн эсрэг вакцин байдаг.
-ДЭМБ-аас 2015-2016 онд томуугийн ямар вирус тархах магадлалтай гэж зарласан бэ?
-Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Иймээс ДЭМБ-аас жил бүр үүнийг судалж ханиадны вируст тохирсон вакциныг үйлдвэрлэхийг зөвлөмж болгон томуугийн хэлбэрийг сайтар судалж тогтоосны дараа жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусын эсрэг вакциныг бүтээдэг. Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2015-2016 онд хамгийн их тархаж байгаа an A/California/7/2009 (H1N1)pdm09, an A/Switzerland/9715293/2013(H3N2), a B/Phuket/3073/2013 гурван төрлийн вирусын идэвхгүй холимогийг агуулдаг вирусын эсрэг ханиад, томууны вакциныг гаргасан байна.
-Танай байгууллага жил бүр томуугийн эсрэг вакциныг албан ёсны эрхтэйгээр импортлон оруулж ирдэг. Энэ жил томуугийн вакцинжуулалтыг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?
-Манай байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх, импортлох эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дагуу сүүлийн жилүүдэд Монгол Улсын ард иргэдийнхээ эрүүл мэндэд нэлээдгүй хувь нэмэр оруулж байна. Энэ жил манай компани Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн сайн чанарын вакциныг оруулж ирж дархлаажуулалтын ажлаа ес дэх жилдээ зохион байгуулж байна.
-Томуугийн вакциныг хүссэн хүн бүрт хийх боломжтой юу. Энэ вакцины эсрэг ямар заалтууд байдаг вэ. Мөн томуугийн вакциныг хийлгэсний дараа ямар хугацаанд дархлаа тогтох вэ?
-Вакцин бол маш эмзэг учраас хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн нарийн горимын дагуу гарын булчинд тарьж хэрэглэдэг. Энэ вакциныг зургаан сараас дээш насны бүх хүн хэрэглэж болно. Гаж нөлөө маш бага илэрдэг. Зарим ховор тохиолдолд тарилга хийсэн газар улайх хавдах шинж илэрч болно. Эдгээр нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг .
Сүүлийн гурав хоног халуураагүй өвчтөн, тахианы мах өндөгнөөс харшилдаг хүмүүс хийлгэх хориотой. Вакцин хийлгэснээс хойш 14 хоногт дархлаа бүрэн тогтож нэг жилдээ ханиад хүрэхгүй. Вакцины хийлгэсний дараа тэр өдөртөө усанд орж болохгүй мөн даарч хөрж болохгүй. Хэрэв ханиад хүрсэн тохиолдолд маш хөнгөн хэлбэрээр ховор тохиолдолд байдаг. Сүүлийн үед гадуур янз бүрийн вакцин гарч байна гэж их ярих болсон. GCFLU вакцин бол ДЭМБ-аас батламжтай Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэйгөөр лиценз болон Хилийн мэргэжлийн хяналтын зөвшөөрлийн дагуу БНСУ-ын “Green Gross” корпорацитай гэрээ хийн Монгол Улсад оруулж ирсэн. Уг вакциныг хийлгэхийг хүссэн хүмүүс магадлан итгэмжлэгдсэн “УБ Сонгдо”, “Буянт ээж”, “Зуун наст”, “Гранд мед” зэрэг эмнэлэгт вакциныг хийлгэж болно.
Манай хаяг “Ди Жи Би” ХХК Утас: 99000440, 91190990, 96664205
И-мейл: dgb@mongolnet.mn
“Ди Жи Би “ХХК-ийн Вакцинжуулалт хариуцсан Менежер Х.Нарангарав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин