Б.ТУУЛ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Төрөх эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн их эмч Б.Баярбаатартай ярилцлаа.

- Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл жилдээ 6800 гаруй  өвчтөн хэвтүүлэн эмчилдэг гэж байсан. Төрөх тасгийн хувьд ачаалал хэр байна вэ?

-Манай тасаг   жирэмсний болон  төрсний  өмнөхдараах  гэсэн нийт 26 ортой. Тасгийн ачаалал харилцан адилгүй. Заримдаа  цөөхөн хүнтэй, заримдаа зэрэгцээд төрөх хүн ч цөөнгүй байдаг. Одоогоор ачаалал харьцангүй гайгүй байна. Төрсөн нэг , хагалгаанд орсон хоёр хүн байна. Мөн дутуу төрсөн хоёр нярай байна. Бид тэрэлжээс ирсэн хүмүүсээ  эхийн амрах байрандаа хүлээж авдагМанай эмнэлэг дутуу төрсөн нярайгаа  аль болох эндээ хүлээн авахыг боддог. Одоогоор эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хоёр хүн бий. Жирэмсний тасаг зургаан хүнтэй байна. Зарим үед өдөрт 6-10  хүн зэрэгцээд  төрөх, төрсний дараах зургаан ор бүгд хүнтэй байх тохиолдол олон бий. Тиймээс төрсөн эхчүүдээ 24 цаг болгоод эмнэлгээс гаргадаг. Дараагийн хүмүүсээ шуурхай хүлээж авах  зэргээр зохицуулдаг.   Тухайлбал, хүн цөөтэй төрдөг сарууд нь 2-4 сар, хамгийн их хүн төрдөг сарууд нь зуны сарууд байх жишээтэй.

10-21-13- Налайх дүүрэг түр оршин суугч олонтойТэр хэрээр бас төрөх  тасгийн ачаалал нэмэгддэг байх. Ер нь түр оршин суугчдаас төрөх эхчүүд хэр ирдэг вэ?

-Нийслэлийг холбосон уулзвар газарт байрладаг учраас Налайх дүүрэг явуулын хүн ам ихтэй. Мөн уул уурхай дагасан жижиг, дунд бизнес эрхлэгчид цөөнгүй байдаг. Тиймээс  дүүрэг, хороонд бүртгэлтэй, бүртгэлгүй, жирэмсний хяналтад ороогүй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой төрөх эхчүүд цөөнгүй ирдэг. Ялангуяа  Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг  аймгуудаас Налайх дүүрэгт ирж ажиллаж, амьдардаг хүн олонТэр утгаараа түр шилжин сууршигчдыг дагаж ирэх жирэмсэн эхчүүд цөөнгүйТэр хэрээр манай тасгийн ачаалал нэмэгддэг. Тиймээс бид ажлын байранд нь, гэрт нь зорьж очин урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналтад оруулах зэрэг арга хэмжээг авдаг. Зарим нь хяналтад орж амжихгүй байж байгаад төрөх гээд ирдэг.

-Танай дүүрэг тоосгоны үйлдвэр олонтой, уул уурхай ихтэйИйм нөхцөлд хяналтад орохгүй төрөх нь эрсдэл гарах эх үүсвэр болдог байх. Төрөх үеийн хүндрэл, нярайн эмгэг хэр тохиолддог вэ?

-Хяналтгүй  байж байгаад төрнө  гэдэг нь өөрөө төрөх үеийн хүндрэл, нярайн эмгэг гарах эрсдэл өндөр байна гэсэн үг. Тухайлбал, төрөх эхчүүд жирэмсний эхний  20-21 хоногтойдоо 3D,4D ЭХО-д ургийн хөгжил, гажиг эрт илрүүлэх оношлогоог хийлгэдэг. Гэтэл түр оршин суугч төрөх эхчүүдийн олонх нь төлбөр өндөртэй байна гэсэн шалтгаанаар ЭХО-д харуулж чаддаггүй. Үнэ төлбөргүй ЭХО-д харуулъя гэхээр  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэх болдог. Гэтэл бичиг, баримтгүй байдаг. Үүнээсээ үүдээд гажигтай хүүхдүүд төрж байна.    Энэ жилийн хувьд гэхэд л, төрөлхийн гажигтай гурван хүүхэд төрсөн.

-Танай төрөх тасгийг түр хаагаад зарим өрөөнд нь урсгал засвар хийсэн гэж сонссон. Эхчүүдийн амаржих өрөөны тохижилт, тав тухтай байдал хэр байна?

-Манай эмнэлэг тасгуудаа сөөлжилж, оруулаад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэр утгаараа түрүүлж орсон зарим тасгууд маань түрүүлж муудах хандлага байдагОдоогоор 1-2 өрөө хана, тааз нь муудсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахад шаардлага хангахгүй болсон байгаа.

-Зуны саруудад төрөлт ихтэй байдаг гэж хэллээ. Жирэмсэн эхчүүдэд мөн удахгүй төрөх гэж буй ээжүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Хүн амын нягтралыг дагаад орчин, агаар, усны бохирдол зайлшгүй үүсдэг. Эдгээр нь ургийн эрт үеийн гажиг үүсэх, жирэмслэлтэд таагүй нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг болдог. Тиймээс эхчүүд маань эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд өөрийгөө болон үр хүүхдээ энэ бүх эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс та жирэмсэн болсноо мэдсэн л бол хяналтдаа эрт орох хэрэгтэй. Яагаад гэвэлхяналтад эрт орох тусмаа эхийн болоод тээж буй ургийн эрүүл мэндийг сахин хамгаалахад ихээхэн ач тустай.

Жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарч, жирэмсний хянал­тад орж, түүнийг нарийн мөр­дө­нөөс хэвлий дэх ургаа хам­гаалах, зөв бой­жуулах, хүүхдийг төр­сөн өдрөөс нь эхлэн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн талаарх тэмдэглэгээг сайн хийж эмч, сувилагч нартайгаа байнга зөвлөлдөж асуудлыг хамтран шийд­вэрлэснээр таны үр удам элдэв өвчнөөс сэргийлэх, сэтгэхүйн хөгжил эрүүл мэндийн хувьд саруул өсч, бойжих үндэс бий болно. Эрүүл хүүхэд бол эх орны үнэт баялаг. Үүнд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо, хариуцлага тун чухал гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин