Э.ГАНТӨМӨР, З.ЦАСАНЧИМЭГ

Улсын ууган эмнэлгүүдийн нэг, бидний сайн танихСайд нарын II” хэмээн нэрлэдэг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нэгдсэн лаборатори хэзээний тоног төхөөрөмж сайтай тасаг. Гэсэн ч тус тасгийн хамт олон илүү ихийг хийж бүтээхийн төлөө хичээн ажилласны дүнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд магадлан итгэмжлэл авсан цөөхөн эмнэлгүүдийн нэг болсон. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаа тус тасгаас бэлтгэсэн юм

ИРСЭН БҮХ ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭГ АВДАГ

Эмнэлэгт шинжилгээ өгөх өдрөө бидний олонх нь хувийн бэлтгэлээ урд шөнөөс нь эхэлж базаадаг. Эрүүл мэндийн дэвтэр, шинжилгээ өгөх бичиг, шээсний савыг шөнө нь бэлтгэж хоноод, өглөө эрт 05:00-06:00 цагт эмнэлэгт очиж дугаарладаг. Азтай нэг нь тэр өдөртөө багтаж, шинжилгээгээ өгнө. Хариугаа маргааш нь юм уу эсвэл хоёр өдрийн дараа авдаг. Харин зарим нь хожигдож ирсэн, шинжилгээний цаг дууссан гэсэн шалтгаанаар маргааш нь ирж дугаарладаг. Тэгвэл тус тасагт шинжилгээ өгөхөөр ирсэн хүн эрт ирж уртаас урт дарааллын ард зогсох  шаардлагагүйг эмч нар нь хэлж байв. Учир нь нэгдсэн лабораторийн тасаг нь дотроо гематологийн  лаборатори, биохими-иммунологийн лаборатори, нян судлалын лаборатори, патгистологийн лаборатори гэсэн дөрвөн бүтэцтэй. Нийт таван их эмч, найман лаборант, хоёр туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тиймээс иргэдэд хурдан шуурхай үйлчилдэг ажээ.

Биднийг очиход тус тасгийн үүдэнд олон хүн шинжилгээ өгөхөөр сууж байв. Тус тасаг нь бусад эмнэлгийн лабораторийн тасгаас ялгарах онцлог нь үйлчлүүлэгчид цаг авдаггүй, ирсэн бүх хүний шинжилгээг авдаг гэнэ. Тиймээс өглөө эрт ирсэн хүн шинжилгээгээ өгч  амжилгүй буцаад явах тохиолдол бараг гардаггүй байнаАжлын өдрүүдэд 08:20-11:00 цагийн хооронд бүх шинжилгээг авдаг бөгөөд хариу нь 15:00-16:00 цагт гардаг гэж байвХарин нян судлал болон патгистологийн лабораториуд нь шинжилгээний онцлогоосоо болоод 24:00-72:00 цагийн хооронд хариу нь гардаг ажээ.

Нян судлал, патгистологийн лабораториуд нь өөр өөр байранд шинжилгээ авдаг байна. Нян судлалын тасаг нь өнгөрсөн онд шинэ барилгад үйл ажиллагаагаа явуулж иргэдэд  түргэн шуурхай үйлчилдэг ажээ. Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч С.Анхтуяа эмч биднийг дагуулан явжхоёр лабораторийн үйл ажиллагаатай танилцуулсан. Тус хоёр лабораториор ороход хүмүүс харьцангуй цөөн байсан бөгөөд 2-3 хүн шинжилгээ өгөх гээд хүлээж байлаа. Мөн сүүлийн үеийн бүрэн автомат  тоног төхөөрөмжүүд нь шинжилгээний хариуг өдөрт нь гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Энэ аппаратууд нь эмч, сувилагч нарын ажлыг ихэд хөнгөвчилж өгдөг гэдгийг тасгийн эрхлэгч бидэнд танилцуулсан юм.

УЛСЫН ХЭМЖЭЭНД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ГУРАВ ДАХЬ ЭМНЭЛЭГ БОЛСОН

-“Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид магадлан итгэмжлэл авахын тулд багагүй бэлтгэл хийсэн. Үүний дүнд өнгөрсөн тавдугаар сарын 22-нд магадлан итгэмжлэлээ гардаж авсан. Энэ магадлан итгэмжлэлийн гурав дахь шатлалын төвшингөөр манайх шалгараад магадлан итгэмжлэгдсэн гурав дахь эмнэлэг болсон. Энэ ажлын хүрээнд бид олон ажил хийсэн. Лабораторийн орчин нөхцөл сайжирч,  шинжилгээний арга аргачлал олон улсын төвшинд хийж байна. Лабораторийн тасаг гэдэг бол жил тутамд тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай байдаг. Сайжруулалтын хүрээнд нян судлалын лаборатори Азийн хөгжлийн банкны эмнэлгээс шалтгаалах халдвар хамгаалалттай холбоотой, үйл ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд патгистологийн лабораторийн  тоног төхөөрөмж сайжирсан. Эмгэг судлал лаборатори нь орчин үеийн “Сакура”-гийн эд эс зүсэгч аппараттай болсон. Манай тасгийн тоног төхөөрөмж бүгд автомат, өөрөө лаагаа цутгаад, зүсээд явчихдаг. Бүтэц бүрэлдэхүүний хувьд таван их эмчийн нэг нь доктор, 20 хувь нь зөвлөх, хоёр нь ахлах зэрэгтэй. Лаборантуудын 50-аас дээш хувь нь тэргүүлэх, ахлах зэрэгтэй. Манайд олон жил ажилласан дадлага туршлагатай эмч, ажилтан ажилладаг” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин