Д.СҮРЭН

Монгол-Солонгосын уламжлалт дорнын ана­гаах ухааны төвийн эмч Жүн Мин Гюү эмэг­тэй­чүүд, бүсгүйчүүд  тарга­лалттэй хэрхэн тэмцэх талаар зөвөгөө өгсөн юм. Урин цаг ирж, охид, бүс­гүйчүүд биеийн галбиртаа илүүтэй анхаарч эхэлдэг. Тиймээс түүний зө­влөгөөг хүргэж байна.   

Таргалалт гэдэг нь биеийн доторх тослог хэвийн хэмжээнээс хэ­тэрхий ихээр хуримт­лагдсаныг хэлнэ. Харин яс, булчин ихтэй хүнийг тарган гэж хэлэхгүй. Тос, өөхний бүх жин эрэгтэй хүний хувьд биеийн жингийн 25 хувиас дээш байдаг. Эмэгтэй хүний хувьд биеийн жингийн 30 хувиас дээш тос, өөх байгаа бол таргалж эхлэж байна гэж үзнэ. Хүний биеийн жин хэвийн боловч харьцангуй булчингийн жин багатай хэрнээ огт хөдөлгөөн хийгээгүйгээс болж биеэн дэх өөх тосны хэмжээ 25-30 хувиас дээш болох магадлалтай. Ийм тохиолдол ч таргалалтад багтана. Ийм өөх тосны харьцааг мэдэхийн тулд “inbody” хэмээх төхөө­рөмжийг ашиглан шин­жилдэг. Өндөр үнэтэй төхөөрөмж биш боловч одоог хүртэл Монголд цөө­хөн байгаа учраас олж шинжлүүлэхэд хүнд­рэлтэй байна. Иймд хял­бар­хан аргаар таргалалтыг оношлох арга нь биеийн жингийн харьцааны индекс (ВМ1-Ьос1у шазз 1пдех) хэмээх шин­жил­гээний аргыг ашиглан хийж болно.

ВМ1=биеийн жин (кг) / нурууны өндөр (м) * нурууны өндөр (м)

Хэрвээ 182 см, биеийн жин 89 кг бол ВМ1 нь 89/(1.82*1.82) = 26.87 байна.

Энэ ВМ1 нь 22-23 байвал жирийн байх бө­гөөд 23-25 байвал хэ­тэрхий жинтэй. 25-30 бол тарган 30-аас дээш бол хэт тарган гэж үздэг. ВМ1=25-аас дээш байх тохиолдол болон ВМТ=23-аас дээш байх тохиолдолд чихрийн шижин, цусны даралт өгсөх, зүрх судасны өвч­нөөр өвчилж болзошгүй.

Хааяа эмнэлэгт хэвт­дэг хүмүүс дотор “inbody”  шинжилгээгээр хэвийн өөх тосны харьцаатай гарсан хүмүүс өөрсдийгөө тарган гэж боддог тохиолдол байдаг. Бид нар “үзэсгэлэнтэй юм аа” гэж боддог туранхай хүмүүс үнэндээ эмнэлэг зүйн хувьд эрүүл бус юм. Биеийн жингээ хасахын өмнө заавал эмчийн зөвөлгөө авч “inbody”  шинжилгээ хийлгэн биенийхээ өөх, тосны хэмжээ болон булчингийн хэмжээний жинхэнэ харь­цааг магадлан шалгасны дараа жин хасаарай. Хэрвээ эмнэлэгт очих бо­ломжгүй бол ВМ1 шин­жилгээгээр биеийн жингээ хасах хэрэгтэй эсэхийг магадласны дараа жингээ хасах хэрэгтэй.

 

ТУРЛАА Ч ЭРГЭЭД ТАРГАЛААД БАЙНА. ДАХИН ТАРГАЛАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮУ?

 

Жин нэмэгдэхэд үргэлж яс хийх ёстой ажил бол өлсөх явдал байдаг. Хүний бие хэрэглэж байгаа энергиэс илүүгээр шингээж байгаа энерги багасвал биеийг хамгаа­лахын тулд доорхтой адил янз бүрийн өөрчлөлтүүд гарах болно.

А. Хүний бие өөх тос болон булчинг эрчим хүч болгон ашиглана

 

Биед шингэж байгаа энерги багасвал орга­низмын дотор агуулагдаж буй тос өөх болон булчинг эрчим хүч болгон ашиг­лана. Үүнээс болж хүний бие нь өөрөө хэмжээ­гээрээ багасахаас гадна цус суурилаг шинж чанартай болж олон янзын сайн биш ур дүн илрэх болно. Жишээлбэл: арьс хуурайшиж нүүрээр батга зэрэг зүйл гарах болно.

Б. Биеийн доторх ус, шингэний хэмжээ багасна.

 

Шууд шингэж байгаа ус, шингэнээс гадна бидний бие нь хоол, ун­даар дамжуулан ихэнх шаардла­гатай шингэнийг авч байдаг. Харин хоол, ундны хэмжээ багасвал биед шингэх шингэний хэмжээ мөн багасч зүрхэнд ачаалал өгч булчин өвдөх зэрэг олон шинж тэмдэг илэрнэ.

В. Булчингийн багасалт

 

Булчин багасвал булчингийн өөрийн чадвар нь алдагдаж бие ядрахаас гадна тухайн байдалд зохицон адил үйл ажиллагаа явууллаа ч гэсэн багахан хэмжээний л энергийг ашиглах хэ­рэгтэй болно. Ийм шалт­гаанаар булчингийн хэмжээ багасвал турсны дараа өмнөх шиг хэм­жээний энергийг шин­гээлээ ч хуримтлагдах өөх, тосны хэмжээ нэмэгдэх болно. Өөрөөр хэлбэл, турахын өмнөхөөс илүү­гээр жин нэмэх болно.

Хоол ундны хэмжээг багасгах замаар хийж буй турах үйл ажиллагаа нь эцсийн эцэст эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж үүний дараа ч жин улам түргэн нэмэг­дүүлэх нөлөөтэй байдаг. Турсаны дараа жин дахин нэмэхээс сэргийлэхийн тулд шингээж байгаа хоол ундны хэмжээг багасгаж өлсч жин хасах аргаас зайлсхийгээрэй. Булчинг дээд зэргээр хадгалан өөх, тосыг багасгаж шингэний хэмжээг хангалттай байлгахаар турах хэрэггэй.

Яаж жингээ хасах вэ?

Жин нэмж байгаа шалтгаан нь маш энгийн. Шингээж байгаа энерги шатааж байгаа энергиэс их байгаа учраас тэр. Бидний биед үлдэж байгаа энерги нь өөх, тос болон хувирч биед хадгалагдсан энэ нь жинг нэмж байгаа хэрэг юм. Тэгвэл жинг хасахын тулд:

-шингээж байгаа энергийг багасгана.

-шатааж байгаа энергийг нэмэгдүүлэх хэ­рэгтэй болно.

Эндээс шингээж байгаа энергийг багас­гахын тулд үргэлж бага идэж, уух хэрэгтэй гэж санагдан богино хуга­цаанд турах юм шиг бодогдовч турсаны дараа хүнсийн хэмжээг нэмбэл эргээд хурдан таргална. Ингээд олон хүн дахин дахин турснаар эрүүл мэнд нь хохирч, эмнэлгэт очих хэрэг гардаг. Өөрийн эрүүл мэндээ хохироох­гүйгээр турахын тулд нэг долоо хоногт 0.5-1 кг-аар турах зорилт тавьж өлсөх бус хоногт 30 минутаас дээш хугацаагаар явган явах, усанд сэлэх зэрэг дасгал, хөдөлгөөн хий­гээрэй. Их ундаа уул­гүй­гээр харин ус ихээр ууж хэрэглэн, унтахаас гурван цагийн өмнө шөлгүй хуурай хоол хүнс хэрэг­лэхээс зайлсхийвэл зо­хино. Энэ зарчмыг барим­талснаар ихэнх хүмүүс амжилттай жингээ хасч чадна.

Янз бүрийн шалтгааны улмаас жингээ хасахад хүндрэлтэй хүмүүс мэр­гэжлийн, тураах үйл ажиллагаа явуулдаг эмнэ­лэг, сувилалын байгуулла­гуу­дад хандах нь зүйтэй.