Ч.ҮЛ-ОЛДОХ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн манай улсад хийсэн айлчлалыг тус улсын  хэвлэлүүд хэрхэн тоймлож байгаа талаар Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхантай ярилцлаа.

 

-Та  Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн  өөрийн    улс төрийн амьдралын түүхийг бичсэн “Миний уугуул чанар”   номыг орчуулсан. Тэгэхээр  түүний  манай улсад хийсэн айлчлалыг  Японы хэвлэлүүд юу гэж онцолж байгааг сонирхож уншсан байх. Тэр талаар яриагаа эхэлье?

-Японы хэвлэлүүдийг байнга уншдаг. Тэндхийн өдөр тутмын сонинууд Шин­зо Абэг Монголд айлч­лахаас өмнө болон түүнийг Улаанбаатарт хөл тавихтай зэрэгцээд мэ­дээллийг  тал бүрээс нь тоймлон хүргэсэн байна. Тухайлбал, “Ёомиүри” сонины өнөөдөр /өчигдөр/ -ийн дугаарт сонирхолтой өгүүлэл гарчээ. Түүнд  Шинзо Абэ, Н.Алтанхуяг нарын хооронд болсон яриаг тоймлосон байна. Монголын эрчим хүчний салбарт “ТЭЦ-IV”-ийг өргөжүүлэн засварлахад   4.2 тэрбум иений буцалт­гүй тусламж олгохоор эхэл­сэн тэдний ярианд Монгол, Японы эдийн засаг, хамтын ажиллагааг эрч-санаачилга гэсэн хоёр үгээр илэрхийлснийг тус сонин онцолсон байна. Байгаль орчин, нийс­лэ­лийн агаарын бохирдлын талаар бас хамтын ажил­лагаагаа бэхжүүлэх аж.

 Өөр нэг зүйл анхаарал татсан нь Япон, Монгол хоёр улс АНУ-тай  хамтран аюулгүй байдлын бодло­годоо эрс өөрчлөлт гаргах чиглэлээр хамтран ажил­лахаар санал нэгдсэн ту­хай онцолж байна л даа. Мөн “Yomiuri” сонины  31-ны цахим дугаарт “Гурван  улс хамтын санаачилга,  идэвхитэй үйл ажилла­гаагаар БНХАУ-ын улс төр,  эдийн засаг бусад нөлөөллийг сааруулах чиг­лэлээр хоёр тал хүчин чар­майлт гаргах тал дээр са­нал нийлсэн гэсэн байна.

-Түүний Тавантолгойд баримталж буй байр суурийг нь юу гэж тэмдэглэсэн байх юм?

-Тавантолгойд Японы бизнесүүдийг түл­хүү  оруулна гэдэгт найдаж  байгаагаа Шинзо Абэ илэр­хийлсэн. Түүний ха­риуд Н.Алтанхуяг “Япон улсад урт хугацаанд тогт­вор­тойгоор  нүүрс ний­лүүл­мээр байна” гэж ха­риулсан бөгөөд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг түр­гэвчлэх байр суурьтай бай­гааг  тус сонин тэмдэг­лэсэн байна лээ.

-Түүнээс гадна та “Май­ничи” сонинг харав уу. Тэд   юу гэж тоймлосон бол?

-”Майничи” сонины гуравдугаар сарын 29-ний тэргүүн өгүүллийг харсан. Түүнд гуравдугаар сарын 27-нд Японы Засгийн газ­рын Хэрэг эрхлэх газрын дарга хэвлэлийн хурал хийлгэснийг дурьдсан бай­на. Хурлаар “Ерөнхий сайд Шинзо Абэ  30-31-ний өдөр Монгол Улсад айлчлах бөгөөд хоёр  улс нь  улс төр, аюулгүй бай­дал, байгалийн нөөц баял­гаа ашиглах асуудлыг өр­гөн хүрээнд хэлэлцэж, хоёр улсын стратегийн түншлэлийг бататгах айлч­лал болно” хэмээн тэм­дэглэжээ. Ингэж онцол­сон ёсоор айлчлалын асуудлууд яригдсан байх гэж би үзэж байгаа.

-Монголын зарим хэв­лэлд эрчим хүчний  асуу­дал айлчлалын чухал сэдэв байх болов уу гэж таамаг­лаж байсан. Тэр талаар “Майничи” сонин асуудал хөндөж үү? 

-Япон улс Атомын ца­хилгаан станцуудаа зог­соосноор энергийн нөө­цийн хямрал нүүрлэх ма­гадлалтай. Эрчим хүчний эх үүсвэрийг гаднаас  им­портлоход  гурван триллон гаруй иен шаардагдаж байгаа нь эдийн засагт дарамт болж болзошгүй.  Тэгвэл Монгол Улс Японд эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхэд маш чухал улс орны нэг шүү гэж “Майничи” сонинд  бич­сэн байна лээ.

-Шинзо Абэгийн  байр суурь ихээхэн  анхаарал татаж байгаа. Тэр талаар  ямар мэдээлэл байна?

-Шинзо Абэ Японд болсон  хэвлэлийн хурлын үеэр юу хэлсэн нь сонир­холтой юм. “Майничи”-д бичсэнээр   тэрээр “ Хоёр орны гадаад харилцааг зөвхөн хоёр орны хэм­жээнд бус олон улсын төвшинд дэлхийн өндөр­лөгөөс харах, стратегийн гадаад харилцаа болгож ашиглах учиртай” гэсэн байна. Энэ утгаар авч үзвэл, дөрөвдүгээр сард төлөвлөгдсөн ОХУ-д хийх айлчлал, тавдугаар сард төлөвлөөд байгаа Япон, Хятад, Солонгосын чуулга уулзалттай ямар нэгэн сэжмээр холбогдоод зог­сохгүй стратегийн ач хол­богдол бүхий айчлал мөн болохыг Японы томоохон хэвлэлүүд ингэж онцол­жээ.

-Тэр  нь ямар учиртайг тодруулахгүй юу?

-Хэдийгээр хоёр өдрийн айлчлал ч гэлээ Япон-Орос, Япон-Хятад, Япон Хойт Со­лонгосын гадаад харил­цааны бодлогын  томоохон тоглолтын эхлэл гэж ажиг­лагчид үзэж  байгаа юм билээ.

-Шинзо Абэ туршлага дүүрэн улс төрч төдийгүй Япон улсын улс төр эдийн засгийн бодлогын цөм хүмүүсийн нэг гэж та хэллээ энэ тухайгаа тод­руулна уу? 

-Ганц жишээ хэлье л дээ. Одоо Японд төдийгүй дэлхий дахинаа ABENOMICS гэдэг хэл­лэг хүчтэй тарж байгаа.

ЛАН-ын улс төрч, пар­ламентын гишүүн Нака­гава Хидеогийн анх гар­гасан хэллэг л дээ. АБЭ ЭКОНОМИК гэсэн хоёр  үгний нийлбэр юм. ЛАН-ын улс төрч Абэ хоёр дахь удаа Засгийн газраа бай­гуулахдаа эдийн засгийн бодлогоо хүчтэйхэн томоор харсан байдаг. Асар том мөнгөний зах зээл, эрчтэй  санхүүгийн бодлого, иргэ­дийн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, эрчтэй хөдөлгөөнд оруулах урт хугацааны стратегийн ту­хай бодлого юм. Инф­ля­цийг хоёр  хувьд барих, Япон банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сангийн Яам, Япон банк, хувийн хэвш­лийн хамтарсан гурвалсан фонд байгуулах зэргээр түүний бодлого үнэхээр эрч хүчтэй байгаа.  Үүнийг л абэномикс гээд байна.

-Түүнээс гадна Шинзо Абэг  хүний эрхийг дээд­лэгч гэж үздэг  нь юутай холбоотой юм бол?

-Анх Засгийн газраа байгуулахдаа хүний эрх ялангуяа Хойт Солонгост хулгайлагдсан иргэдийн­хээ асуудлаар эцэг Ким­тэй үнэхээр сайн тулалд­сан хүн шүү дээ. Эрчтэй зоримог тэр л янзаараа манайхтай жинхэнэ стра­тегийн түншлэлээ хөгжүү­лэхээр ирсэн бололтой.

-Тэгвэл манай улс ямар хариу барих бол. Та юу гэж харж байна?

-Манайх стратегийн түншлэлийг жинхэнэ ут­гаар хэрэгжүүлэхэд бэлэн эсэхийг цаг хугацаа ха­руулах биз.