Д.ГАНТУЛГА

Урин дулаан цаг ирж байгаатай   холбогдуулан ус, хөрсний бохирдолоос шалтгаалсан халдварт өвчин эрс нэмэгддэг.  Энэ тухай  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Уртнасантай ярилцлаа.

 

ХАНИАД ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ БУУРЧ БАЙНА

 

-Өвөл, зунгүй ачаалал ихтэй ажилладаг эмнэлгүү­дийн нэг бол ХӨСҮТ. Ойрын өдрүүдэд ачаалал ямар байна вэ?

-Ачаалал гайгүй. Харьцангуй тайван байна.  Манайх 510 ортой. Өнөөдрийн байд­лаар 453 хүн хэвтэн эмч­лүүлж байна. Хоногтоо 20 орчим дуудлага ирж байгаа. Үүнээс 10 орчим нь хэвтэн эмчлүүлж,  бусад нь  шин­жилгээ оношлогоо хийл­гэх, зарим нь  эмчилгээгээ бичүүлээд гэрээр эмч­лүүлж байна. 

-Хаврын урь орсон ч ханиад томуу, уушгины үрэвсэлт өвчин буурахгүй байна гэж байсан. Ер нь он гарснаас хойш улсын хэмжээнд ямар халдварт өвчин зонхилон гарч байна вэ?

-Халдварт өвчний дэгдэлт харьцангуй гайгүй байна. Ханиад л гэхэд улсын хэмжээнд 5-5.4 хувь бай­на. Ханиад томуугийн өвч­лөл 1-2 сарынхаас буур­сан үзүүлэлттэй. Урин дулаан орж  бай­гаатай холбогдуулан амьс­галын замын өвчин илүү  буурах хандлагатай байна. Харин  гудамж талбайн хог хаягдал, ил задгай бие засах газар мөн ундны усны бохирдлоос  шалт­гаал­сан  гэдэсний халдварт өвчин гарах ма­гадлалтай байна. Тиймээс даруйхан гудамжны хог хаяг­дал гэх мэт өвчний нян үүсгэдэг зүйлсийг цэвэрлэж,  хөрсийг ариут­гах, орчноо цэвэрхэн байл­гах хэрэгтэй. Мөн мал төллөж байгаа энэ үед малаас хүнд халдах өвчин нэлээд гардаг. Үүнээс сэргийлэх  хэрэгтэй юм.      

Зүүн өмнөд Азийн ор­нуу­дад шувууны томуу өвчин гарч байгаа. Тий­мээс өвчин нүүдлийн шувуудаар дамжин ирж болзошгүй учир шувуудтай харьцах­даа болгоомжтой байх нь чухал. Үхсэн шувуугаар оролдох, агнах, шувууд чуулж байгаа нуур цөөрөм орчмоор амарч зугаала­хаас зайлсхийх хэрэгтэй. Мөн зүүн Европын ор­нууд болох Англи, Герман бо­лон Саудын Араб зэрэг оронд  “шинэ короно” вирусын халдвар гэх өвчин бүртгэгдээд байгаа. Одоогийн байдлаар 14 то­хиолдол бүртгэгдсэнээс зургаан хүн нас барсан. Мөн Лаос улсад  сахуу өвчин гарсан. Үүнтэй хол­боотойгоор гадаад явах, мөн  гадаадаас ирсэн хүн­тэй харилцахдаа бол­гоомж­той байх хэрэгтэй.

 

НИЙСЛЭЛД МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН НАЙМАН ТОХИОЛДОЛ ГАРСАН

 

-Одоогоор ирж байгаа дуудлагын ихэнхийг  ямар өвчин эзэлж байна вэ?

-Хэвтэн эмчлүүлж бай­гаа өвчтөнүүдийн дий­лэнхийг сүрьеэгээр өвд­сөн хүмүүс  эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт 453 өвчтөн байгаагаас сүрьеэ 203, шар 71, салхин цэцэг 39, гахайн хавдар 33, бру­целлёз  29  байна. Энэ хавар,  сүүлийн нэг сараас хойш Улаанбаатар хотод  менингококкт халдвараар өвчилсөн найман тохиол­дол гарсан. Үүнээс гурав нь  нас барсан. Энэ өвчнөөр  2-10 сартай хүүхдүүд өвдсөн. Иймээс эцэг эх­чүүд энэ халдварын талаар сайн мэдээлэлтэй байж, уг өвчнөөс сэргийлэх  хэрэг­тэй байна. Ялангуяа 30-40 хэм хүртэл халуурах, толгой нь хүчтэй өвдсөн тохиолдолд яарал­тай түргэн тусламж дуу­даж,  цаг алдалгүй эмнэл­гийн тусламж авах хэ­рэгтэй.

-Энэ өвчин юунаас үүсдэг юм бэ. Менинго­коккт халдвараар өвчилсөн хүмүүстэй хамт байвал бусдад мөн адил халдвар тархах уу?

-Өвчлөл амьсгалын замаар дамжина. Энэ үед хамар залгиурын  үрэвсэлтэй,  хоолой ам өвдөж улайх, нус гоожих,  ам хамраас эвгүй үнэр гарах шинж тэмдэг илэрдэг.  Ин­гэх­дээ гол төлөв бага нас­ны хүүхдүүд өвчилдөг.  Өвчлөл нэлээд хурдацтай явагддаг тул  яаралтай түргэн тусламж авахгүй бол амь насанд  хүрэх аюултай.  Ялангуяа энэ жил менингококкт  халд­вар нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс эцэг, эх­чүүд мэдлэгтэй, бол­гоомж­той байх хэрэгтэй. Мөн эмнэлгийн ажилчид сэрэмжтэй ажиллах нь чухал байна.

-Халдварт шар, ханиад томуугийн өвчлөл гээд хавар дэлгэрдэг өвчлөл манайд цөөнгүй байдаг. Эдгээр өвчнөөс  хэрхэн сэргийлэх  тухай зөвлөгөө өгөөч ?

-Хамгийн гол нь ме­нин­гококкт  халдвараас сэргийлэх хэрэгтэй. Энэ өвчин сүүлийн 4-5 жил багасаж,  гарах тохиолдол  нь ховордсон байсан. Гэ­сэн  ч энэ жил дахин  гарах төлөвтэй байна. Менинго­коккт  халдварын өвчлөл нь  богино хугацаанд хүнд  хэлбэрээр  явагддаг. Мөн гэдэсний замын халдварт өвчнүү­дээс сэргийлэх, хувийн ариун цэвэр сайн сахиж,  усыг байнга буцалгаж ууж байх хэрэгтэй. Түүнчлэн орчноо цэвэр байлгаж, гудамж талбайд худалдаж байгаа хүнсний бүтээгдэ­хүүнээс татгалзах, хоол хүнсээ угааж хэрэглэх, зөв хадгалах нь чухал. Мөн манайд мал амьтнаас хүнд халдварладаг 30 орчим өвчин бүртгэгдсэн байдаг. Тарваган тахал, боом, гал­зуу, хачгаар дамжих халд­варууд,  бруцеллёз гэх мэт.  Эдгээр өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.