Гавъяат эмч Ц.ДАМДИНСҮРЭН

 /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын их эмч/

Монгол Улсын эрүү­лийг хамгаалах систем XXI зууны эхэн үетэй золгож байна. Нэг үеийг бодвол Монголын анагаах ухааны ололт, амжилт хөгжилтэй улс орны төв­шинд хүрч байгаа ч хө­дөөгийн эмнэлгүүдийн хүчин чадал, тоног төхөө­рөмж, барилга байгуу­ламж, мэргэжлийн болов­сон хүчний хүрэлцээ хан­гамж ихээхэн хоцрог­дол­той байгаа билээ. Тиймээс хөдөөгийн хүн амд үзүүлж буй төрөл бүрийн тусламж үйлчилгээ, хүрэлцээ, ча­нар хангалтгүй байгаа нь олон талаар харагдаж буй. Өөрөөр хэлбэл, малчдын эрүүл мэндэд анхаарах цаг аль хэдийн болсныг са­нуулж байна. Улсын хэм­жээнд засаг захиргааны анхан шатны нэгж болох мал аж ахуйн баг 1400, сум 300 гаруй байгаа бө­гөөд мал аж ахуйн үйлд­вэрлэл эрхэлсэн олон тоо­ны малчид байгаль, цаг уурын эрс тэс уур амьс­галтай жилийн дөрвөн улиралд цаг агаарын эрс­дэл бэрхшээлийг үл хар­галзан мал сүргээ газрын гарц бэлчээр өвс ургамлыг сонгон сум багийн тө­вөөсөө 50-120 км зарим үед 120-200 км зайтай байнга нүүдэллэн амьдар­даг. Тэд байгаль цаг уурын хүнд нөхцөлд осгох, амь насаа алдах харамсалтай тохиолдол явдал давтагд­саар байна. Энэ байдлаас халширсан малчид төв суурин газрыг бараадах сонирхолтой болсон. Тухайлбал, сүүлийн хэдэн жилд Өвөрхангай аймгийн зүүн бүсийн таван сумаас 2000 орчим хүн шилжсэн байна. Эдгээр сумын ЕБС-иудад 750-800 хүүхэд суралцаж байсан бол өн­гөрсөн онд 450-500 хүүхэд суралцжээ.  1970, 1980-иад онд улсын хэмжээнд сум бүрийн алслагдсан ба­гуудад бага сургууль, 2-4 н ортой бага эмчийн сал­барууд байсан нь татан буугдсан. Харин одоо мал­чид маань 6-8 настнуудаа сургахын тулд хөдөөгийн өрх тусгаарлах буюу гэр орноороо сум төв суурин газруудад шилжсээр ма­лаас хөндийрөх явдал их байна. Сум, багийн эм­нэлэгт  ажиллаж байгаа их, бага эмч мэргэжлийн хүмүүс нь голдуу эмэг­тэйчүүд ажилладаг бөгөөд тэдгээр нь жирэмслэх, бусад шалтгаанаар урт богино хугацаагаар үнд­сэн ажлаасаа хөндийрс­нөөр мэргэжлийн эмч бо­ловсон хүчнээр дутагдах нь их байдаг. Уг байдлаас малчид дараах шатны эм­нэлгүүдэд явж чирэгдэх явдал байнга гарсаар байна.

 

ЭМЧ НАРЫН 40 ХУВЬ НЬ ЭРЭГТЭЙ БАЙХААР ЭЛСҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

1950,1960-аад онд ана­гаах ухааны дээд болон дунд сургуульд элсэгчдийг хүйсийн харьцааг баримт­лан элсүүлдэг байсан. Тод­руулбал, нийт элсэгч­дийн 60 хувь нь эмэгтэй 40 хувь нь эрэгтэй байхаар заадаг байв. Улсын хэм­жээний нэг суманд 1970 оноос өмнө 5-8 мал аж ахуйн баг бригадтай бай­сан бөгөөд тэнд мэр­гэж­лийн эрэгтэй бага эмч нар ажиллаж байсан байна. Учир нь малчдын эрүүл мэндэд багийн эмч нарын үүрэг оролцоо хам­гаас чухал. Гэтэл эмэгтэй эмч нар нэмэгдсэнээс болж багагүй хүндрэл га­рах бол­жээ. Тухайлбал, багийн эмч нарт мото­цикль олгож буй нь сай­шаалтай ч эмэг­тэй эмч нар унаж ча­дах­гүй, хүн гуйж түргэн тус­ламжийн дууд­лаганд явдаг болсон байна. 1960,1970-аад онуудад улсын хэм­жээнд олон жил хэвшиж ажиллаж байсан 54 сум дундын эмнэлэг байсан ба  нэг сум дундын эмнэлэг нь харьяа тойргын 3-4 сумын хүн амд эрүүл мэн­дийн тусламж үйлчил­гээг иж бүрнээр нь ха­риуц­сан, яаралтай түргэн туслам­жийн үйлчилгээг үзүүлдэг байсан нь зах зээлийн шилжилтийн үеэс  ихэнх нь татан бууг­даж цөөхөн хэд нь үлдсэн. Тухайн үед нэг сум дун­дийн эмнэлэгт үндсэн бо­лон нарийн мэр­гэжлийн 6-7 их эмч, 10 орчим төрөл чиглэлийн дунд мэргэ­жилт­нүүдтэй клиник био­химийн лабо­ра­тори, рент­ген шинжил­гээ ажил­ла­даг байсан. Мөн тухайн үед аймгуу­дийн  нэгдсэн эмнэлгүүдэд харьяалагд­сан тусгай то­ноглогдсон зүтгэх хүч сай­тай Орос улсын 66 мар­кийн нүүд­лийн авто амбу­латори 3-4 мэргэжлийн албан ёсны орон тоотой алслагд­сан сум бригадад тогтмол үнд­сэн болон тө­рөлж­сөн на­рийн мэр­гэж­лийн тус­лам­жийг клиник лабора­тор  рентген флюр график шин­жилгээ хий­дэг бай­сан мөн л үгүй болсон нь үнэхээр харам­салтай 1960, 1970-аад онуудад байгаль цаг уурын гамшгийн үед болон онц хүнд өвчтөнд нийслэлээс өндөр нарийн мэргэжлийн эмчийн тус­лам­жийг онгоц нисдэг тэргээр тогтмол үзүүлдэг байсан. Хөдөө сумдын иргэд аймгийн төвөөсөө 200-250 км, су­маа­саа 100-150 километ­рийн холоос мэргэжлийн эмчид үзүү­лэх, шаард­лагатай тус­ламж авах, шин­жилгээ хийлгэхээр ихээхэн  зар­дал чирэгдэл гарч, цаг хугацаа алдаж өвчин хүн­дэрч архагших явдал биш­гүй байдаг. Ана­гаах ухаа­ны сургалтын хугацааг хянан үзэж дээр үеийнх шиг эмчилгээний факу­льтетыг таван жил, нийг­мийн эрүүл ахуй уламж­­лалт анагаах, био анагаах ухаан, эм зүй, шүд зэрэг эмч мэргэжил­тэнүү­дийг дөрвөн жилээр сургах боломжтой. Түүнч­лэн сум багийн эмнэлгүүдийн одоо хүртэл мөрдөгдсөөр байгаа мэргэжлийн орон тооны нормативыг нэн даруй шинэчлэн өөрчлөх, хуучин ажиллаж байсан сум дун­дын 54 эмнэлгийг сэргээж хүчин чадалыг бэхжүүлэх шаардлага нэн түрүүнд гарч байна. Хөдөөгийн багуудад тогтвор суур­шилтай ажиллах эрэгтэй бага эмч нарыг ерөнхий боловсролын сургуулийг төгссөн залуусыг тодорхой болзол хэлэлцээрийн да­гуу бэлдэн ажиллуулж болох. Мөн сумаасаа алслагдсан багуудад I-III ангитай бага сургууль, 2-4 ортой багийн эмнэлгийг шинэчлэн байгуулах, су­мын эмнэлгүүдийн түргэн тусламжийн авто маши­наас гадна жирэмсэн эх­чүүд, нярай хүүхдийн гра­фикт үйлчилгээ, вак­цин­жуулалт, цус харвасан хавдрын хожуу үеийн хэв­тэрийн өвчтөн зэрэг үйл­чилгээнд зориулсан хоёр­дахь авто машиныг олгох нь малчдын эрүүл мэндэд анхаарч буй томоохон алхам болно.