Э.ОРХОНСҮРЭН

“Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт олон нийтийн нээлттэй хэлэл­цүүлгийг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүл­гийг улс орон даяар өр­нүүлэх бөгөөд энэ удаад Баянзүрх дүүргээс эхэл­лээ. Баянзүрх дүүрэг 124,4 га газартай бөгөөд 70 гаруй мянган айл өрхийн 290 мянга орчим оршин суугч­тай ажээ. 2012 онд БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгаар нийт 5932 хүн осол гэмтлийн улмаас ирж үйлчлүүлсэн бөгөөд өндрөөс болон явга­наас унах, хүчирхийлэлд өртөх, цахилгаан хэрэг­сэл, гэр ахуй, үйлдвэрийн осол, золбин болон айлын тэжээвэр нохдод хазуулах зэрэг нь бэртэл гэмтлийн гол шалтгаан нь болжээ. Эрүүл мэндийг тодор­хой­логч олон хүчин зүйл байд­гийн 55 хувь нь хувь хүний зан үйл, эрүүл мэндийн мэдлэг, эрүүл мэндийн тусламжийг ашиглах ур чадвар буюу амьдрах хэв маягаас хамаардаг байна. Харин 25 хувь нь бусад салбар, 10 хувь нь удам­шил, 10 хувь нь эрүүл мэндийн тогтолцоо, тэнд ажиллаж байгаа эмч, мэр­гэжилтнүүд, хэрэглэж буй багаж, тоног төхөөрөмж, арга зүйтэй холбоотой талаарх судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг байна. Тиймээс хүн эрүүл амьд­рах эх үндэс нь хувь хүн өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг салбарын сайд энэ үеэр онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцог­чид нь өрхийн эмнэлгийн эмч нарт тоног төхөөрөмж дутмаг, эмч ажилтны ачаа­лал их, цаг наргүй ажил­ладаг ч эмнэлгийн тус­ламж, үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг гэлээ. Мөн өрхийн эмнэлгийг ЭХО, зүрхний бичлэгийн аппараттай болгох зэрэг асуудлыг хөндлөө. Тус дүүргийн хувьд хүний эрүүл мэндэд сөргөөр нө­лөө­лөх орчин хөрсний бохирдол ихтэй байдгаас халдварт өвчин урин ду­лааны цагт их гардаг байна. Тиймээс жалга, хонхор зэрэг хог ихтэй газар  гудамжинд угаадас асгах асуудлыг ямар нэгэн зохицуулалтаар шийдэж өгөхийг хүслээ.

 

ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЭ ШИНЖИЛГЭЭ ӨГДӨГ БОЛЪЁ

Нээлттэй хэлэлцүүл­гийн хоёр дахь уулзалт Сонгинохайрхан дүүрэгт болж өнгөрлөө. Шинэч­лэлийн Засгийн газар үйл ажиллагаандаа иргэдийн саналыг тусгаж, иргэн төвтэй нийгмийг төлөв­шүүлэх зорилготой ажил­лах болно гэдгээ Ерөнхий сайд тус салбарт ажиллах долоо хоногийн хугацаанд мэдэгдэж байсан. Тий­мээс энэ удаад хүн амын эрүүл мэндэд эрүүл мэн­дийн байгууллага анхаар­лаа хандуулах бус иргэн таны оролцоо чухал, та өөрийн эрүүл мэндээ хамгаалах талаар юу хийж чадах вэ, бусад салбар иргэдийн эрүүл мэндэд ямар орол­цоотой вэ, хороо, дүүргийн зүгээс иргэ­дийн­хээ эрүүл мэндийн асуудалд хэрхэн оролцох талаар нээлттэй хэ­лэлц­лээ.  Сонгино­хайр­хан дүү­рэг нь  2009-2012 онд дүүр­гийн эрүүл мэндийн тө­вүүд­дээ 3,2 тэрбум төгрө­гийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, мате­риаллаг баазаа нэмэгдүүл­сэн байна. Энэ нь үр дүнгээ өгч дундаж наслалт нэмэгдэж, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хоёр дахин буур­сан байна. Мөн халдварт өвчнийг эрт илрүүлэх тоног төхөөрөм­жөөр нь хангаж орчин нөхцөлийг нь сайжруул­сан гэдгийг тус дүүргийн Засаг дарга М.Чинболд хэлж байлаа. Харин иргэ­дийн зүгээс өрхийн эмнэл­гийн байрыг томосгох, машинтай болгох, цус бо­лон шээсний шинжилгээг өрхийн эмнэлэгтээ өгдөг байх. Тиймээс аппарат, тоног төхөөрөмжтэй бол­гох зэрэг асуулдыг хөндөж  байв. Мөн дасгал хөдөл­гөөн хийх гудамж талбай­тай болох, гудамжны хог хаягдлыг багасгах, тодор­хой хуга­цаанд тогтмол бүрэн шин­жилгээг өгдөг болох, хөн­гөлөлттэй олго­дог эмийн жагсаалтыг нэ­мэгдүүлэх, гадаадад эмч­лүүлэхэд тус­ламж авах зэрэг хүсэлтийг гаргаж байв.

Эрүүл мэндийн нээлт­тэй хэлэлцүүлгийг цаашид 21 аймагт хийхээр төлөв­лөөд байгаа гэнэ. Энэхүү уулзалтыг зохион бай­гуулс­ны дараа иргэдийн санал бодол, судалгааны үр дүнд суурилж иргэний эрүүл мэндийн эрхийг хангах, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх тусгай ст­ратеги боловсруулах ажээ.