Б.Нямсүрэн 

1.Түүний өвөө нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат аймгийн заан Амарсайхан гэж хүн байжээ.

2.Б.Түвшинтөгс долоодугаар ангиасаа эхэлж бөхийн спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Түүний анхны багш нь Шийрэв.

3.Анхны цолоо авахдаа Архангай аймгийн Батцэнгэл сумын 90 жилийн ойд түрүүлсэн. Үүний дараа 2016 онд Хишиг-Өндөр сумын наадамд түрүүлж, 2017 онд Дархан-Уул аймгийн наадамд шөвгөрч аймгийн харцага цолтой болсон.

4.2019 онд Булган аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цолоор амжилтаа ахиулсан. Ингээд 2022 онд 1024 бөхийн барилдаанд одтой сайхан наадаж улсын начин цолтон боллоо.

5.Залуу начин Б.Түвшинтөгс улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуугийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг.

6.Хөл мэх түлхүү хийдэг бөгөөд мордох, хутгах, шахаж татах мэхээр даваагаа ахиулах нь бий.

7.Өндөр 182, жин 118 кг.

8.Тэрээр бага байхдаа улсын заан Б.Батмөнхийн барилдааныг н үзэж, үлгэр дуурайлал авч өсжээ.

9.БХИС-ийг Барилга, замын машины ашиглалтын инженер мэргэжлээр  2019 онд төгссөн байна.

10.“Сүлд” спорт хороо, “Сод Монгол” группийн бөх

 Эх сурвалж: www.zms.mn