Р.ОЮУН

Жил гаруй хугацаанд засвартай байсан УДЭТ энэ сарын 1-нд шинэ өнгө төрхтэйгөөр үүдээ нээлээ. Үүдээр ороход сонгодог хөгжим эгшиглэж, урлагийнхан цугласан байв. Хаалгаар ороод баруун гар тийшээ эргэхэд театрын барилгын сууриас эхлээд өнөөдрийг хүртэл театр хэрхэн өөрчлөгдөж ирснийг гэрэл зураг болон тайлбартай өгүүлэхээс гадна жүжигчдийн анх жүжигтээ өмсөж байсан хувцсыг олонд толилуулсан байлаа. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

Ардын жүжигчин С.Сарантуяагийн "Хар санаа, хайр сэтгэл" жүжгийн Мильфордын хувцас.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагвын "Гамлет"-ийн Клавдийгийн хувцас.

Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувдын "Нора" жүжгийн Норагийн хувцас. 

Ардын жүжигчин Б.Жаргалсайханы "Кихот ноён" жүжгийн Кихотын хувцас.

Ардын жүжигчин Л.Жамсранжавын "Ромео, Жульетта" жүжгийн Лоренцогийн хувцас.

Эх сурвалж www.zms.mn