Ч.Гантулга 

Соёл, урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод” наадмыг 15 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” гэсэн цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2023” наадамд 216 уран бүтээл өрсөлдсөнөөс  шилдгийн шилдэг 12 бүтээл, 13 уран бүтээлчийг шалгаруулав. Тэднээс онцолбол, “Зууны мэдээ” сонины “Трэнд зочин” буланд оролцож, уран бүтээл, үзэл бодлынхоо тухай дэлгэрэнгүй ярилцсан гурван уран бүтээлч байна. Тодруулбал “Мөнгөн мод” наадмын “Шилдэг жүжигчин” шагналыг “Инээмтгий хүн” жүжгийн Урсусын дүрээр  хүртсэн гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг. 
Энэхүү наадмын “Шилдэг гэрэл зураг” шагналыг “Ирвэс, Цаатан, Бүргэд” номоороо хүртсэн, гэрэл зурагчин Ч.Батзаяа, “Шилдэг хөгжмийн зохиолч” шагналыг хүртсэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр гэсэн уран бүтээлчид юм.     

 

“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүдийг танилцуулъя

 

1. “Шилдэг дуу хөгжмийн бүтээл”-“RISING SUN” пянз, цомгоор Э.Шүтээн
2. “Шилдэг хөгжимчин”-Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Г.Солонго 
3. “Шилдэг удирдаач”-Үндэсний урлагийн их театрын удирдаач Э.Мөнхбаяр
4. Шилдэг дуучин”-УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран
5. “Шилдэг хөгжмийн зохиолч”-СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр
6. “Шилдэг гэрэл зураг”-“Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” гэрэл зураг танин мэдэхүйн цуврал бүтээлээр гэрэл зурагчин Ч.Батзаяа
7. “Шилдэг архитектурын бүтээл”-“Их Хуралдай орд өргөө” цогцолбор бүтээлээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Төртогтох
8. “Шилдэг дүрслэх урлагийн бүтээл”-“Монгол эр хүн” хүрэл баримал бүтээлээр уран барималч Т.Даваасамбуу
9. “Шилдэг дизайны бүтээл”-“Урьхан брэнд-2023” коллекц бүтээлээр “Урьхан брэнд”
10. “Шилдэг хувцас загварын бүтээл”- “Үүлэн цуврал” коллекцоор Б.Ганбаатар
11. “Шилдэг соёлын өвийн бүтээл”-“Монгол өв соёл” виртуал үзмэрээр “Central” телевиз
12. “Шилдэг цахим бүтээл”-"Соёл, боловсролын интерактив контент"-оор О.Батхолбоо
13. “Шилдэг зар сурталчилгааны бүтээл”-“Гайхамшигт жолооч-Уусан бол жолоо барьдаггүй” нөллөллийн аянаар "АПУ" ХК
14.“Шилдэг ном хэвлэл-“Соёл судлалын үндэс” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль
15.”Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг”-“ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Н.Тэмүүлэн
16. “Шилдэг судлаач” -Монгол Улсын Консерваторийн багш, доктор/Sc.D/, профессор Л.Эрдэнэчимэг
17. “Шилдэг бүжигчин”-“Амка данс студи”-ийн бүжигчин Э.Амаржаргал
18. “Шилдэг бүжиг дэглээч”-Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч, СТА Х.Хашхүү
19. “Шилдэг зураач”-Про театрын найруулагч, зураач Б.Анхбаатар
20. “Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч”-Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар
21. “Шилдэг продюссер”-Үндэсний Урлагийн их театрын дуучин, гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа
22. “Шилдэг жүжигчин”-“Про” театрын жүжигчин, гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг
23. “Шилдэг найруулагч”- УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж
24. “Шилдэг кино урлагийн бүтээл”-“Оранж” энтертайнмент, “Промикс саунд” студи, “Рэд пойнт” фильмийн хамтын бүтээл “Шар гэгээ” кино
25.  “Шилдэг тайзны уран бүтээл”-“Хүннү гүрэн онгод” циркийн тоглолт