Б.Жавхлан 

Цахим, хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр Шилэн ажиллагааны хүрээнд сайт нь шинэчлэгдсэн талаарх мэдээллийг өглөө.

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Засгийн газрын тусгай сангуудын эргэн төлөлтийн тухай мэдээллийг тодруулав. Сайд Н.Учрал "Өнгөрсөн оны эцсийн байдлаар 97 тэрбум төгрөг төлөгдсөн. Тодруулбал, Боловсрол Зээлийн Санд 3.94 тэрбум төгрөг, Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Хөгжүүлэх Санд 55 тэрбум төгрөг, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Санд - 20 тэрбум төгрөг, Хөдөө Аж Ахуйн Корпорацад 11 тэрбум төгрөг, Гэмт Хэргийн Хохирогчдод Нөхөн Төлбөр Олгох Санд 290 сая төгрөг, Шинжлэх Ухаан Технологийн Санд 26 сая төгрөг эргэн төлөгдсөн байна" гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn