О.Гэрэлт

Олон сая хүний ​​шүтээний гэр бүлд төрнө гэдэг асар том хариуцлага. Алдартай хамаатан садангийнхаа нэр хүндийг гутаахгүй авч явна гэдэг  тийм ч амархан биш. Зөвлөлтийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарин бол үлгэр жишээ гэр бүлийн хүн байсан. Хайртай хүмүүс нь түүнийг гайхалтай нөхөр, аав гэж дурсдаг.

Анхны сансрын нисгэгч Елена, Галина гэсэн хоёр охинтой байв. Бага охин нь  хүүдээ өвөөгийнх нь нэрийг өгсөнд гайхах зүйлгүй биз ээ. Өвөөтэйгөө нэр нэгт хүү харин сансрын нисгэгч болсонгүй. Харин нэр хүндтэй их сургуулийг төрийн удирдлагын чиглэлээр төгсөж, улмаар эдийн засгийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалжээ.

Оросын хэвлэлд мэдээлснээр Юрий Гагарины  зээ хүү Юрий Кондратчик  одоо Хабаровскийн нисэх онгоцны буудлыг удирдаж, нисэхийн төслүүдийг боловсруулж байна. Баатар төрөл төрөгсөдтэй тун төстэй энэ залуу хувийн амьдралынхаа талаар ярихгүй байхыг илүүд үздэг. Тиймээс түүний хувийн амьдралын талаар гэрлэсэн, хүүтэй гэдгээс  илүү мэдээлэл төрийлөн гардаггүй байна.