Б.ТУУЛ

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлч хамт олны шинэ бүтээл болох "Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжиг МҮЭСТО-ы тайзнаа өдөр бүр үзэгчдэд хүрч байна. Энэхүү жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатар ажиллажээ.  Уг бүтээл нь "Мөрөөдлийн театр"-ын тайз, дэлгэцийн 23 дахь уран бүтээл юм байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 30-60 мянган төгрөгийн үнэтэй байна.

Эрхэм та Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан хайртай гэргийдээ, ээждээ, найз бүсгүйдээ тоглолтын тасалбараар бэлэг барьж, эх хүний ухаарал эгээрэл, сэтгэлийн их тэсвэр хатуужил, уужим холын бодол, чин сэтгэлийн мөн чанарыг харуулсан уран бүтээлийг хамт тольдож,  бодол сэтгэлдээ хайр урлаарай.

 Эх сурвалж: www.zms.mn