Б.ТУУЛ

УДБЭТ-т өнөөдөр Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин "Макбет" дуурийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Ж. Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет” нь Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолын нэг бөгөөд 1847 оны гуравдугаар сарын 14-нд Италийн “Teatro della Pergola” театрт анх тогложээ. Шинэчлэн найруулсан хоёр дахь хувилбар 1865 оны дөрөвдүгээр сарын 19-нд Парисын "Théâtre Lyrique” театрт тоглогдож байв.

Энэ удаа манай Дуурь бүжгийн эрдмийн театрт "Макбет" дуурийг  2024 оны гуравдугаар сарын 9-нд тоглохоор бэлтгэл хангаж байна. "Макбет" дуурийн гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин тоглох ажээ.  

 

 

 

 Эх сурвалж: www.zms.mn