Н.ЖАРГАЛМАА

 

Гэгээн хайрын Валентины өдрөөр Австрали улсын ерөнхий сайд Энтони Албанес албан ажлаасаа чөлөө авч найз бүсгүй Жоди Хэйдондоо гэрлэх санал тавьжээ. Удалгүй Энтони Албанес өөрийн цахим хуудсандаа “Тэр зөвшөөрсөн” гэсэн гарчигтай гэрэл зургаа нийтэлсэн байна. Тэдний хамтдаа авахуулсан тус гэрэл зурагт найз бүсгүй Жоди сүйн бөгжөө зүүсэн байв.

Ерөнхий сайд Энтони Албанес “Sky” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Насан туршдаа хамт байх амьдралынхаа ханийг олсондоо маш их баяртай байна” хэмээн ярьжээ. Тэднийг сүй тавьсанд олон хүн халуун баяр хүргэсэн байна. Энэ талаар Жоди Хэйдон “Гэр бүлийнхэн, найз нөхөд болон олон мянган хүмүүсээс баярын мэндчилгээ хүлээн авсан. Маш их баярлалаан. 

Хосууд 2020 оны эхээр Мельбурн хотод болсон арга хэмжээний үеэр анх танилцжээ. Ерөнхий сайдын сүй тавих мэдээ Австрали улсын түүхэнд анхны тохиолдол болж буйг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. Жирийн үед хурц шүүмжлэгч, ерөнхий сайдын эсрэг хүчтэй байр суурьтай байдаг сөрөг хүчний удирдагч Питер Даттон ч энэ удаадад хосуудад баярын мэндчилгээ илгээжээ. Тэрбээр “Ерөнхий сайдаа би таны хурмын ёслолд зориулж сарнай цэцэг илгээх болно” гэв. Засгийн газрын сайд нар олон нийтийн сүлжээгээр дамжуулан хосуудад баяр хүргэжээ. Ерөнхий сайдын олон жилийн улс төрийн найз Гадаад хэргийн сайд Пенни Вонг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэнд хүргэсэн мэндчилгээндээ “Хайр бол гайхамшигтай зүйл” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 31 (7275)