П.АМГАЛАН

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр  салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Энэ үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбат  Ардын жүжигчин цол хүртлээ. Түүний сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлүүдийг олон улсын нэр хүндтэй тайзан дээр амжилттай удирдан танилцуулж, соёл урлагийн салбарт оруулсан  хувь нэмрийг ийнхүү үнэлэв.

Эх сурвалж:www.polit.mn