ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

"Шинэ сэргэлт+Шинэ Чингэлтэй" Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордонд боллоо. Сургалт, зөвлөгөөнд тус дүүргийн намын дарга, дэд дарга, тэргүүлэгчид, Хэрэг эрхлэх газар, намын дэргэдэх ТББ-уудын төлөөлөл, хорооны Засаг дарга нар, Чингэлтэй дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид, Намын хорооны Хяналтын хороо, хяналтын хэсгийн нийт 500 гаруй гишүүн оролцжээ. Хяналтын ерөнхий хорооны үүрэг даалгавар, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тухай сургалтыг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Шинэ сэргэлтийн бодлогын таллаар МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал, Анхдагч датанд боловсруулалт хийж, үр дүнтэй ажиллах нь сэдвээр МАН-ын дэргэдэх Стратеги академи секторын эрхлэгч П.Түмэнцэцэг, Цахим намын бүртгэлийн тухай сургалтыг МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан нар хийсэн юм.

 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Хяналтын ерөнхий хорооны үүрэг даалгавар, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тухай" сэдвээр сургалт оров. 

Эх сурвалж www.polit.mn