Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Олон улсын эрчим хүчний агентлагаас 2040 он гэхэд  өндөр хөгжилтэй орнуудын  цахилгаан эрчим хүчний  үйлдвэрлэлийн гуравны хоёрыг нүүрстөрөгч багатай сэргээгдэх технологи эзлэнэ гэж төлөвлөжээ.  Үүнийг дагаад ойрын 20 жилд нефть, хийн салбар дижитал технологийн хувсгал руу шилжих юм. Энэ нь эрчим хүчний системийн шинэ бүтэц архитектурыг бий болгох боломж гэж дэлхийн улсууд харж байна. Нүүрс шатааж эрчим хүч гарган авдаг загвараас цөмийн болон  усан цахилгаан станц, биоэнерги,нар, салхи,газрын гүнийн дулаан зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээр тэлж буй. Энэ шилжилтэд Европын Холбооны орнууд манлайлж байна.

Манай орны хувьд  түлшний зарцуулалтыг багасгах хүлэмжийн хийн ялгарлтыг бууруулж, хэмнэхийн тулд  технологийгн дэвшлийг ашиглах хэрэгцээ үүсчээ. Учир нь  улс орнууд  цахим шил­жилтийг хийж  байна .Ер нь цахим шилжилт рүү аажмаар шилжихэд юун түрүүнд  эрчим хүчний  дэд бүтэц хэрэгтэй. Төв азийн цээжинд орших манай улсын хувьд  нар, салхи, усны асар их нөөцөд тулгуурлан станцуудыг барьж одоогийн  төвийн эрчим хүчний нэгдсэн  систем рүү дамжуулах, түгээх аргаар шилжилт хийх боломжтой хэмээн  судлаачид  хэлж байна. Одоогоор Налайхын салхин станц ийм маягаар түгээлтээ хийдэг. Түүнчлэн Азийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээнд  хамрагдах боломж бий. Иймээс шинээр бий болох дэд бүтцийн программ болон бусад дагалдах хэрэгслүүдийг бүтээхэд  газрын ховор элемент нэн чухал. Харин манай улс эдгээр металлын хайгуулын судалгааг эрчимжүүлэх хэрэгтэй. “Чухал ашигт малтмалын стра­­тегиар дамжуулан Монголын уул уур­хайн салбарт шинэ салхи оруулах. Мөн криткал минералын зах зээлд  хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны “Friendshаring” тактик чухал” гэж ШУТИС-ийн багш, судлаач М.Дагва хэлж байна.

 

Зэсээ чухал ашигт малталын жагсаалтад авъяа

Монгол Улс  чухал ашигт малт­мал тодорхойлох жагсаалтаа батлах шаардлагатайг мэргэжилнүүд сануулдаг. Учир нь дэлхийн улсууд жагсаалтаа зарлахын зэрэгцээ зарим улс зэсээ энэ жагсаалтад оруулсан байна. Тэгвэл зэсийн нөөцөөр баялаг манай улс жагсаалтаа даруйхан зарлах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, зэсээ чухал ашигт малтмалын жагсаалтад оруулах шаардлагатай. Эрчим хүчний шилжилтэд цахилгаан дамжуулах хамгийн найдвартай эх үүсвэр бол зэс гэдэг. Тэгэхээр  криткал минералын эрэлт нийлүүлэлт тун эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд критикал метал (critical metal) критикал эрдэс (critical mineral), критикал түүхий эд (critical raw material) гэх зэргээр нэрлэх болсон. Тэдгээрийн дотроос хамгийн их эрэлт нь газрын ховор элементүүд. Иймд дэлхий даяар газрын ховор элементийн судалгаа, эрэл хайгуул, эрэлт нийлүүлэлтэд анхаарал хандуулж байна. Европын Эдийн засгийн холбооноос 2010 онд өндөр технологийн түүхий эдийг критикал метал нэршлээр анх олон улсад зарлаж, 2020 онд дахин шинэ мэдээлэл түгээхдээ хангалтын эрсдэл өндөртэй ашигт малтмалаар газрын ховор элементийг нэрлэсэн. Жил ирэх бүр энэ ашигт малтмалын хэрэглээ нь ихэсч, нийлүүлэлт багасаж буй. учраас эрдэмтэн судлаачид дэлхий даяар критикал металыг судалж, эрж хайж байна.

 

Гуравдагч орнуудтай түншлэх боломж газрын ховор элемент

Манай орны хувьд одоогоор газрын ховор элементийн  зургаан орд бүртгэлтэй. Үүний нэг нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт ил­рүүл­сэн Халзан Бүрэгтэй. Хэдийгээр орд агуулга дунд зэрэг хэдий ч нөөцийн хувьд боломжтой нэмэлт хайгуул хийж хүдрийн биетээ бүрэн хүрээлж өнөөгийн нэмэгдсэн үнээр нөөцийн тооцооллыг дахин хийвэл дэлхийн хэмжээнд газрын ховор элемнтийн то­моо­хон ордуудын нэгд очиход ойрхон гэж ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийнТехнологи, эрдэс судлал, инновацын төвийн захирал,профессор С.Жаргалан ярьж байна. Тэрбээр, “Халзан Бүрэгтэй ордын газрын ховор элементийн нөөцийг баталгаажуулах шаард­лагатай. Энэ ордын нийлбэр ислийн нөөцийг барагцаалбал 1.4 сая гаруй тонн гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн энэ төрлийн нөө­цийн  нэг хувиас илүү гэсэн үг бө­гөөд багад тооцогдохгүй юм байна” гэсэн юм.

Газрын ховор элементийн баялаг нөөцөөрөө дэлхийн анхааралд орчих­сон урд хөршийн тухайд энэ төрлийн ашигт малтмалын ихэнх нөөц нь Өвөр Монголд бий. Манай улс газрын судлаараа ойрхон бүс гэдэг утгаараа газрын ховор элементийн нөөц ихээр илэрч болох өндөр магадлалтай орон. Дахин онцлоход энэ давуу тал маань гуравдагч хөршүүдийн овоо хараанд орчихсон, Монголыг “моод”-ноос гаргахгүй яваа. Газрын ховор элементийн хэд хэдэн илэрц, ордтой Азийн Монголын хувьд эрэл хайгуул дээр жаахан анхаарчихвал газрын ховор элементийн нөлөө бүхий ордууд нээгдэх өндөр магадлалтай гэж Үйлдвэр, худалдааны сайд асан, доктор Ц.Даваадорж “Газрын ховор элементийн олон улсын чиг хандлага ба боломж, сорилт” сэдвээр тавьсан илтгэлдээ онцолсон. 2009 онд Америкийн геологийн мэргэжилтнүүд Монгол Улс  31 сая тонн газрын ховор элементийн таамаг нөөцтэй гэсэн судалгаа хийжээ. Хэрэв энэ нөөц  батлагдвал Монгол Улс газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийн нийт нөөцийн 16.8 хувийг бүрдүүлж дэлхийд БНХАУ-ын дараа  хоёрдугаарт бичигдэнэ гэжээ. АНУ-ын геологийн судалгааны өнгөрсөн оны тайлангаар БНХАУ  газрын ховор элементийн  44 сая тоннын батлагдсан нөөцөөр тэргүүлж байгаа бол түүний араас Вьетнам 22 сая тонн, Бразил болон ОХУ тус тусдаа 22 сая тонн, Энэтхэг 6.9 сая тонн, Австрали 4.2 сая тонн, АНУ 2.3 сая тонн, Грийнланд 1.3 сая тонн хэмээн бүртгэжээ. Тэгэхээр Монголчууд  газар ховор элементийн салбартаа  анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Шинжлэх ухааны технологи, түүний хэрэглээтэй холбоотой судалгаа шинжилгээ, нөөцийн таамаг, олон улсын чиг хандлага ямар байгааг, мэдэрч  үйл  хөдлөл, хийх  боломжтой гэж “Australia Mongolia Extractives Program” /AMEP/ -н тайланд онцолжээ. Газрын ховор элементийн  эрэлт  өсч байна. Энэ нь эрэлт, нийлүүлэлт тэнцвэрээ алдах магадлалтай тул үнийн хамгийн өндөр цэгтээ хүрчээ. Соронзон үйлдвэрлэл өсч байгаа нь газрын ховор  элементийн нийлүүлэлтээс давах эрсдэл үүсч буй. Газрын ховор элементийн эрэлт өсч буй нь   цахилгаан хөдөлгүүрийн (EV train) технологийн өсөлттэй шууд холбоотой. Харин Я п о н ы Ге ол о г и й н а л б а н ы судалгаагаар 2040 он хүртэл газрын ховор элементийн эрэлт өснө хэмээн таамаглжээ. Хятадын эрдэмтэд ч мөн ийм таамаг хийсэн байна. Хос хөдөлгүүрт болон, дан хөдөлгүүрт болон автомашины үйлдвэрлэлийн харьцуулсан үзүүлэлтээс харахад, хос хөдөлгүүрт машины үйлдвэрлэл нь 2030 он хүртэл ихээхэн өсөх нь. Тээврийн хэрэгслийн зарим томоохон үйлдвэрлэгч 2030 он гэхэд турбо хөдөлгүүрээ бүрэн халж, цахилгаан автомашин нийлүүлэх талаар илүүтэй ярьж байна. Энэ нь газрын ховор элементүүдийн эрэлт улам бүр өсөх нь тодорхой болсныг харуулж буй. 

 

"CHAT GPT" орд байх магадлалыг тогтооно

 

Хиймэл оюун ухаанд суурилсан технологиудыг дэлхийд өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал, “CHAT GPT”-ийн тусламжтайгаар боловс­руулалт хийж орд байх магадлалыг тодорхойлж байна. Ингэснээр хайгуулд зарцуулах уламжлалт зардал, хүний нөөц, судалгаа шинжилгээний үй олон цаас үйлдвэрлэл зэргийг халахын зэрэгцээ түүнд зарцуулах эрчим хүч буурна. Оюу толгойн ордод  бүхэлд нь хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын систем суурилагдсан. Энэ нь томоохон ордуудыг хиймэл оюун ухаанаар нээж илрүүлэх боломж бүрдсэний илрэл. Түүнчлэн дэлхийн  уурхайнуудад  ашиглагдаж  буй  дизелиэр ажилладаг тээврийн хэрэгслийг цөөрүүлэх  зорилгоор ца­хил­гаан тээврээр солих ажил хурдтай явагдаж байна. Манай томоохон уур­хай­нуудад цахилгаан машин ашиг­лан  уурхайн зардлыг  тодорхой түв­шинд бууруулаад  байгаа тухай энэ чиглэлээр олон жил дагнасан судалгаа, хөгжүүлэлт хийж буй “Ай,Ти Экспертс” ХХК-ны захирал А.Мөнхбадрал ярьж байна. Өнөөдрийн Оюу толгой, Эрдэнэт, Багануурын ордуудын  геологи, хайгуулын ажил 30-40 жил үргэлжилсэн. Тэгвэл орчин үед  хиймэл оюун ухаан, дижитал технологийн түвшинд геологи хайгуулын ажлыг хурдасгаж ордыг богино хугацаанд илрүүлэх нь манайд том давуу тал аж. Түүнчлэн үүрэн холбооны 5G, сансрын холбооны нам орбитын хиймэл дагуулын интернет (Starlink) нэвтэрснээр Монголын уул уурхайн салбарт бага зардлаар дижитал шил­жилт хийх дэд бүтэц бүрдээд байгаа юм байна. Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт техно­логиудыг Монгол Улс уул уурхайн сал­бартаа ашиглаж экспортын орлогоо нэмэг­дүүлэх  боломжтой. Мөн, ордын нөө­цийг 5-10 минутад тооцоолон хиймэл оюун ухаанд суурилсан “Domain MCF” шийдлийг  өнгөрсөн онд  “Digitalization in Mining” арга хэмжээний үеэр та­нил­цуулсан.Энэхүү шийдэл ордын хамгийн үр ашигтай, өндөр агуулгатай нөөцийг тогтооно гэсэн үг. Өндөр хүчин чадалтай GPU болон үүлэн тех­нологиудыг ашиглаж богино хугацаанд мэдээллийг боловсруулж байгаа явдал.

 

Хятад ховор элементтэй холбоотой патентын 80 гаруй хувийг эзэмшиж байна

Газрын ховор элементийн нийлүү­лэлтийн сүлжээ геополитикийн өрсөл­дөөнд хэт автаад буйг уул уурхайн сал­барын судлаач хэлж байна. Хятад улс түүхий эдийг бусад орноос импортолж цэвэршүүлэх, ялгах өвөрмөц чадварыг хөгжүүлсэн нь тэдний давуу тал болж байна. Хятад  энэ зах зээл дээр өрсөлдөгчтэйгээ дайтахаас илүү найзлах, хамтрах тактик барьж буй. Тиймдээ ч Австралийн хайгуулын компаниудад гурван тэрбум орчим  ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Түүнчлэн 2012 оноос хойш тус улс нэмүү өртгийн сүлжээг ахиулах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн. Хятадын эрх баригчид ховор элементийн олборлолт, боловсруулалтыг төрийн өмчит үйлдвэрийн газруудад нэгтгэж, судалгааны гол төвүүдийг байгуулжээ. Тэд газрын ховор элементтэй хол­боотой патентын 80 гаруй хувийг  эзэмшиж байна. Одоо Хятад улс ховор элементийн хамгийн том импортлогч, экспортлогч орон бөгөөд энэ нь соронзын материалыг боловсронгуй болгох, ялгах, үйлдвэрлэх зэрэг ховор металлын боловсруулалтын дийлэнх хэсгийг хянадаг гэсэн үг. Өнгөрсөн оны эхний хагаст Хятад улс  90 мянган тонн газрын ховор элементийн хүдэр, металын ихээхэн хувийг АНУ-аас импортолж, 26 мянган тонн цэвэршүүлсэн газрын ховор элемент, тэр дундаа соронзон материал экспортолжээ. Зөвхөн газрын ховор элементээс гадна Хятад бол цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой олон чухал ашигт малтмалын тэргүүлэгч бөгөөд хамгийн хэмнэлттэй нийлүүлэгч юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 13 (7257)