М.АНАР

Сингапурын Засгийн газрын сайдыг авлигын хэргээр буруутгасан нь улс орныг цочирдуулсан ховор тохиолдол болжээ. Субраманиам Исваран нийт 27 хэрэгт буруутгагдаж албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн магнат Онг Бенг Сэнг 160 мянга сингапур долларын үнэ бүхий зүйлсийг бэлэглэсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээн үзсэн байна. Мөн түүнийг Вест Эндийн мюзикл, хөлбөмбөгийн тоглолтын тасалбар авсан гэж буруутгаж байгаа юм.

Сингапурын хууль тогтоогчид дэлхийн хамгийн өндөр цалинтай хүмүүсийн тоонд ордог. Тухайлбал, тус улсын сайдын цалингийн доод хэмжээ 45 мянган сингапур доллар. Тиймээс авлигаас ангид ажиллах учиртай аж.

Хэдийгээр Ноён Исваран 2008 онд “Формула 1” уралдааныг Сингапурт зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн ч ноён Онгийн хамт өнгөрсөн жил баривчлагдсан юм. 

Эх сурвалж: www.zms.mn