О.ГЭРЭЛТ 

Сингапур улс тамхины хатуу хуультай. Энэ нь электрон тамхинд ч хамааралтай байна. Тус улсын Чанги олон улсын нисэх буудалд ирж байгаа зорчигчдын ачаа тээшт өнгөрсөн оны сүүлчээр электрон тамхины шалгалт хийсэн байна. Шалгалтаар 177 хүн электрон тамхи авч явж байгаа нь тогтоогдсон бөгөөд тэдний 66 нь тамхийг биедээ авч явж байсан тул холбогдох дүрэм журмын хүрээнд торгууль ногдуулсан талаар channelnewsasia агентлаг мэдээлсэн байна. Харин бусад 116 зорчигч тамхиа /VAPE/ хураалгах эсвэл хаячихаад орсон нь учраас торгуульгүй өнгөрч чадсан байна. 

Энэхүү шалгалтыг тус улсын эрүүл мэндийн болон хилийн хяналтын байгууллага хамтран хийсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20, 23, 27, 30-нд хийсэн хяналт шалгалтын арга хэмжээ нь аяллын улирлаар Сингапурын нутаг дэвсгэрт VAPE оруулахаас сэргийлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний нэг хэсэг аж. VAPE авч явах ньСингапурын хуулийг зөрчиж байгааг анхааруулсан анхааруулга тавьж байгаа бөгөөд тус улс руу нэвтрүүлэхэд хоритой бараа бүтээгдэхүүн болон электрон тамхи авч яваагаа мэдүүлж, хураалгасан бол тохиолдолд торгуульгүй ногдуулаагүй байна. Харин хураалгалгүй орж, улмаар шалгалтын үеэр илэрсэн тохиолдолд VAPE-ийг хураан авч газар дээр нь торгууль ногдуулсан байна. 

Сингапурын эрх баригчид нисэх буудлын хяналт шалгалтыг сайжруулна гэдгээ зарлаад байгаагаас гадна электрон тамхины хяналтыг газар болон далайн боомт гэж өргөжүүлнэ гэдгээ мэдэгдсэн гэдгийг channelnewsasia-гийн мэдээнд тэмдэглэжээ. 

Эх сурвалж: www.zms.mn