Р.ОЮУН

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын эрдэмтэн, судлаачдын багийг оролцуулсан "Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн-хүн амын эрүүл мэнд" зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Олон улсын зөвлөлдөх уулзалтад АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжил зүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор, Дэлхийн тамхины хяналтын судалгааны төвийн захирал Ваун Риис, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн захирал Халид Шарифи нар оролцлоо. Мөн Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессорууд, ДЭМБ-ын Ази Номхон далайн баруун эргийн бүсийн өгөгдлийн стратеги, инновацын захирал Пак Кидонг, Австралийн Макуари их сургуулийн судлаачид цахимаар оролцон илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэ хуралд ЭМЯ, ХЗДХЯ, ЦЕГ, ХХААЯ, БШУЯ, зарим аймгийн Засаг дарга, АШУҮИС, Монголын анагаах ухааны академи, аймгийн ЭМГ-ын дарга нар, ЭМЯ-ны харьяа төвийн захирал болон холбогдох албаны 80 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

Эх сурвалж www.polit.mn