Д.ОЮУНЧИМЭГ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар худалдааны танхимууд “Үндэсний мэдээллийн төв”-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Хөрөнгө оруулалтын хууль шинэчлэгдэн батлагдах цаг хугацаа болсон гэдгийг тэд хэлж байсан юм. Гэхдээ энэ хууль батлагдсанаар хөрөнгө оруулалт татах ажил “төгс” шийдэгдэнэ гэсэн үг биш. Энэ бол зөвхөн нэг алхам урагшилж буй хэлбэр хэмээн учирласан. Нөгөөтэйгүүр хуульд сайн, муу олон заалт бий. Тиймээс цаашид үйл ажиллагаа, цаг хугацааны өөрчлөлт, инноваци, технологийн дэвшилтэй уялдуулан сайжруулаад явах боломжтой гэдгийг ч мөн тэд сануулж байна. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж буйгаа АН илэрхийлж УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Энэ талаар танхимуудын байр суурь нэг шугамд зогсож байгаа гэдгээ мөн энэ үеэр хэлж байна. Тодруулбал, эдийн засаг болоод хөрөнгө оруулалтын орчинд нэг алхам урагшлах боломжийг бий болгож байгаа гэдгийг улс төрийн өнцөгөөр биш ард түмний амьдралд ямар дэвшил, өөрчлөлт авчрах вэ гэдэг талаас нь хараасай гэж байлаа.

Ийнхүү Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан МХАҮТ болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй худалдааны танхимын төлөөлөл өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Үндсэндээ Монгол Улс өөдрөгөөр төсөөлсөн эдийн засгийн орлогыг бүрдүүлэхэд бизнесийн салбар гол ачааг үүрдэг. Тиймээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын сацуу хөрөнгө оруулалтын орлогыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүнд хийх ажлаар эрэмбэлэгддэг гэж болно. Гэвч энэ нь сүүлийн жилүүдэд асуудал дагуулсан хэвээр байгаа.

Хурлын үеэр “Би долоон жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд ирсэн. Долоон жилийн дараа ч бид эдийн засгийн төрөлжилт гэдэг сэдвийг ярьсаар байна. Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал биш юм.  Хөрөнгө оруулалтын тухай хууль учраас Улаанбаатар хотын танхим, МҮХАҮТ гээд хөрөнгө оруулалттай холбоотой ажилладаг бүхий л байгууллагын асуудлыг хөндөж байгаа учраас төлөөллүүд энд сууж байна” хэмээн Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби Филпотт хэлсэн юм.

Улс төрийн намууд нь хөрөнгө оруулалтын асуудлаар нэгдсэн байр суурьтай байх нь чухал гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Түүнчлэн бизнесийн ямар нэг маргаан гарсан тохиолдолд шударга, шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэйг мөн хэлж байлаа.

Дашрамд дурдахад, Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэлэлцэж байгааг сануулъя.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бизнесийн танхимууд эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байгааг эндээс харж байгаа гэж найдаж байна" хэмээн ярилаа.

Бидний хувьд валютын ханш, хууль эрхзүйн орчин тогтвортой байх нь чухал. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар ойрын хугацаанд хуульд дахин гар хүрэлгүйгээр тогтвортой үйл ажиллагаа, байдал бий болсон эрхзүйн орчин бүрдэх болов уу гэсэн найдлага байгаа.

УИХ-ын гишүүд гадаадын хөрөнгө оруулагчдын дуу хоолой, гомдол, маргааны асуудалд бидний байр суурийг сонсож, ойлгож асуудлыг эерэгээр шийдвэрлэх болтугай гэж хүсье.

Хөрөнгө оруулагчид бизнесийн болоод хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хүсдэг. Түүнчлэн улстөрийн тогтвортой байдал хамгийн их анхаарал хандуулдаг асуудал. Тиймээс Монгол Улс тогтвортой байдлыг бий болгох алхамуудыг хийх хэрэгтэй.

 

Эх сурвалж: www.polit.mn