Н.ЖАРГАЛМАА

Цар тахлын дараагаар Хойд Солонгос хөршүүдтэйгээ харилцаагаа сэргээх болсон. Тэр дундаа БНХАУ-тай онцгойлон харилцдаг. Хоёр улсын дипломат харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар  Хойд Солонгосын төлөөлөгчид БНХАУ-д айлчилна хэмээн Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээлэлийн агенлаг мэдээллэв. 

Мөн Хойд Солонгосын гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо, БНХАУ-ын гадаад хэргийн дэд сайд Сун Вэйдун нар баасан гарагт стратегийн хамтын ажиллагаа болон хоёр улсын харилцааг холбоог нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн гэдгийг мэдээллэсэн юм. Энэ удаагийн айлчлал нь цар тахлын улмаас хилээ хаагаад байсан Хойд Солонгосын хувьд дипломат төлөөлөгчидийн бүрэлдэхүүний удаан хугацааны дараах хилийн чанад дахь айлчлал болж байна. Тодруулбал, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны есдүгээр сард хийсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан айлчлал нь цар тахлын дараа хийгдсэн анхны төрийн дээд хэмжээний айлчлал болсон. 

Эх сурвалж: www.polit.mn