Н.ЖАРГАЛМАА

Франц улсын боловсролын яамнаас улсын сургуулийн сурагчдыг лалын шашны өмсгөл “Абаяа” өмсөхийг хориглоно гэдгээ мэдэгдлээ.  XIX зууны католик шашны хэт урсгалыг боловсролын системээс халсан Франц улс өдгөө шашны хатуу урсгалтай лалын шашинтай хийх тэмцлээ өргөжүүлж байна. Тус улсын зүгээс хамгийн анх 2010 онд лалын шашинтай гэр бүлээс гаралтай хүүхдүүдийг сургуулийн орчинд нүүрээ бүтэн халхавчлахыг хориглож байсан юм. Франц улс нь шашнаас ангид бодлогыг баримталсаар ирсэн. Энэ нь улс төрийн барууны болоод зүүний үзэлтнүүдийг нэгтгэж чаддаг ажээ. 
Тус улсын боловсролын сайд Габриэль Аттал хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Анги руу орохдоо сурагчдын шашин шүтлэгийг нь хараад л таних ёсгүй" хэмээн хэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn