Д.ДАРАМБАЗАР

Жил гаруй хугацааны өмнө эхэлсэн хүн амын эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт нэг сая орчим хүн хамрагдсан болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус үзлэгт эрүүл мэндийн даатгалаа сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш тасралтгүй төлсөн хүн бүр урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой билээ. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт 1.090.050 хүн тус үзлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 57.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 42.9 хувь нь 18-аас дээш насныхан байна. Байршлаар нь авч үзвэл, 50.6 хувь нь нийслэлд, 49.4 хувь нь орон нутагт хамрагджээ.

Эх сурвалж: www.zms.mn