Д.ДАРАМБАЗАР

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн гурав дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. Барилдааны охидын 63 кг-ын жинд хүч үзэж байгаа "Гүрү дожо" клубийн тамирчин Х.Маралмаа БНХАУ-ын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртлээ. Ингэснээр жүдо бөхийн тав дахь медалийн авчирсан тамирчин болов. Тэрбээр энэ жил Казахстан, Макао, Хонгконгод болсон IJF-гийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм.

Эх сурвалж: www.zms.mn