Д.ДАРАМБАЗАР

Зүүн Азийн залуучуудын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөл үндэсний соёл амралтын хүрээлэнд болж байна. Тэмцээнд манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ Хонконгийн багийг 12:10-ын харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэд боллоо. Тус хоёр баг өмнө нь буюу урьдчилсан шатны тоглолтод таарч тоглон Хонконгийн шигшээ 18:16-гаар хожиж байсан. Тэгвэл энэ удаа манай улсын багийн охид чамбай тоглосоор ялалт байгууллаа.

Эх сурвалж: www.zms.mn