Д.ДАРАМБАЗАР

Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 1-нд эхэлсэн улсын хэмжээний эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна. Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой болсон. Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгдэнэ.  Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрын дугаараа шалгах, регистрын дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой юм. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн. Тус үзлэг энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж дууссан гэдэг ташаа мэдээлэл. Үзлэг, шинжилгээ цаашид үргэлжлэн хийгдэж байгаа учир иргэд хүлээцтэй хандаж, өөрийн боломжид тохируулан эрт илрүүлэгт заавал хамрагдах хэрэгтэй" гэсэн юм.

Эх сурвалж: www.zms.mn