Д.ДАРАМБАЗАР

“Найрсаг, эко Ховд-2023" оюутан, залуучуудын спортын их наадмын дугуйн уралдааны төрөлд залуу тамирчин Г.Нямтөгс түрүүлжээ. Тэмцээнд 30 гаруй тамирчин уулын дугуйн төрлөөр уралдсан байна. Тамирчид  20 километрийн зайд уралдсанаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тамирчин түрүүлсэн бол удаах байрт тус аймгийн Жаргалант сумын тамирчин А.Тэмүүжин, Буянт сумын тамирчин Б.Энхсайхан нар шалгарсан байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд оролцогчид 15 километрийн зайд уралджээ. Уралдаанд  18 настай М.Даваабал тэргүүн байр эзэлжээ. Уралдааны үйл ажиллагаа нь тамирчдын ур чадварыг сорьсон, нэлээд өрсөлдөөнтэй болсон гэдгийг зохион байгуулагчид илэрхийлсэн байна.

Эх сурвалж: www.zms.mn