Д.ДАРАМБАЗАР

Сүүлийн үед Японы мэргэжлийн сумод барилдаж буй Монгол бөхчүүдийн дундаас Япончуудын анхаарлыг татаж байгаа бөхийн нэг бол Хоошёорюү Бямбасүрэн юм. Тэрбээр энэ сарын 23-нд өндөрлөсөн долдугаар сарын Нагоя башёд 12 даваатайгаар түрүүлсэн. Түүний тухай сонирхолтой таван баримтыг хүргэе.

  1. С.Бямбасүрэнгийн Япон нэрийг  Хоошёорюү Томокацү гэдэг. Тэрбээр Асашёорюү Дагвадоржийн том ах Сугаррагчаагийн хүү юм. С.Бямбасүрэн нь 1999.05.22 нд Улаанбаатар хотод төрсөн.
  2. С.Бямбасүрэн нь Монголд байхдаа бага наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэж байжээ. Харин дунд сургуулиа төгссөний дараа Ниппонкёоикү  их сургуулийн  “Кашивакоотоо” гэх ахлах сургуульд элсэн орсон байна.
  3. С.Бямбасүрэн нь Японд очсоны дараа Кашива ахлах сургуульд чөлөөт бөхийн ангид суралцаж эхэлсэн гэдэг. Тэрбээр нэг удаа Токио дахь  сумогийн ордонд барилдаан үзэж байгаад үүгээр хичээллэхээр болж, авга ах Д.Дагвадоржтой зөвлөлдөж сумогийн замналаа эхлүүлсэн түүхтэй.
  4. Тэрбээр 2017 оны 11.01-нд Японы мэргэжлийн сумогийн шинэ тамирчдын шалгаруулалтад орж, 12 сард “тэнцсэн” гэсэн хариу авч Тацүнами дэвжээний бөх болсон байна.
  5. Хоошёорюү Бямбасүрэн нь Японы мэргэжлийн сумод ороод анхны барилдаанаа 2018 оны 1 сарын башёд хийж байжээ. Ингээд 2019 оны 11 сараас жюүрёо зиндаанд барилдаж эхэлсэн байна. Тухайн үед жюүрёо зиндаанд барилдсан гадаад бөхчүүдийн 68 дахь нь, харин 35 дахь Монгол бөх болсон юм.

Эх сурвалж: www.zms.mn