Д.ДАРАМБАЗАР

ОХУ-ын Казань хотноо болж буй ес дэх удаагийн “Phygital games” тэмцээний и-спортын Mobile Legends: Bang Bang (MLBB) төрөлд Монгол Улсын “Team Lilgun” баг түрүүллээ. “Team Lilgun” баг финалын тоглолтод Мьянмарын багийг хожжээ. Тэмцээний дараа Монголын багийн гишүүн Б.Батжаргал "Багийн найзуудаараа үнэхээр бахархаж байна. Бид маш удаан, шаргуу бэлтгэл хийсэн тул санаа зовох зүйлгүй тоглолоо. Бид өөр тэмцээнд оролцсоныхоо дараа урт нислэг хийж, ялахын төлөө энд ирсэн. Түүнийгээ ч биелүүллээ. Багийн хувьд гурван жил хамт тоглож байгаа болохоор маш сайн ойлголцдог. Энэ нь бидэнд их тус болсон" гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Монголын тамирчин мөн тэмцээний зохион байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа дурдаад тэмцээний хамгийн хүчтэй багаар Оросын “Deus Vult” багийг онцоллоо. Тэмцээнд найман баг өрсөлдсөн байна.  

Эх сурвалж: www.zms.mn