Д.ДАРАМБАЗАР

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн "Улаанбаатар 2023" их дуулгын эхний өдрийн медалийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо. Барилдааны эхний өдөр манай улсын 20 тамирчин зодоглосноос Ё.Басхүү эрэгтэйчүүдийн -66 кг-д алтан медаль хүртсэнээр хошой аварга болов. Түүний хувьд өнгөрсөн жилийн тус тэмцээнд мөн түрүүлж байсан түүхтэй. Тэрбээр аваргын барилдаанд энэ оны Душанбегийн Гран При тэмцээний аварга Тажикистаны Обид Жебовтой таарч, торгуулиар ялсан. Ингэснээр манай улсын тамирчид хоёр дахь медалиа хүртлээ. Үүнээс гадна АНЭУ-ын нэр дээр монголын гурван бөх барилдаж, хоёр нь медалийн төлөө хүч үзэв.

Эх сурвалж: www.zms.mn