Д.ДАРАМБАЗАР

Чөлөөт бөхийн U17 насны ААШТ Кыргызстаны нийслэл Бишкект өндөрлөснөөр залгуулаад U23 насны ангиллын аварга шалгаруулах тэмцээн эхлэв. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Архангай аймгийн харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин Г.Оюундарь барилдаж хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд хэсэгтээ ялагдсан Вьетнамын Ти Йен Триегээс даагаа нэхэж 6:0-ээр ялснаар шагналын тавцанд зогсожээ.

Эх сурвалж: www.zms.mn