Д.ДАРАМБАЗАР

Монгол, БНСУ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд  K-pop фестивалийг үндэсний их баяр наадмын өдрүүдтэй уялдуулж зохион байгуулахаар төлөвлөжээ. Фестивалийг зохион байгуулах газрын асуудлыг сонгох, бүтээн байгуулалтыг төлөвлөх, тоглолтын өдөр тогтох асуудлыг өнөөдөр ажлын хэсгийнхэн хэлэлцсэн байна. Ажлын хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөллүүд багтсан байна. Олон улсын соёл, аялал жуулчлалын арга хэмжээг тогтмол хийх боломжтой бүтээн байгуулалт бүхий газрын асуудлыг Төв аймгийн Эрдэнэ сумын Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэртэй уялдуулан сонгож, зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын яам шийдвэрлэхээр санал солилцжээ.

K-popыг үүсгэн байгуулагч И Сү Ман 2023 оны зургаадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр K-pop фестивалийг Монгол Улсад зохион байгуулахаа зарласан билээ. Ямар хамтлаг, дуучин ирэх талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй. K-pop фестивалийн үеэр Солонгосын энтертаймэнт баг, Хятад, Тайвань, Тайланд, Сингапураас фэнүүд нь манай улсад ирнэ гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: www.zms.mn