ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУНп

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, МҮЭХ, АШУҮИС хамтран Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дээд шагнал "Эрдэнийн чагнуур" ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарын тулгуур багана болсон, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалагч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнийхээ ажил үйлсийг нийгэмд таниулах, нэр хүндийг нь өргөх, мэргэжлийн ур чадварыг үнэлэн үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан арга туршлагыг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх. Тэдэнд урам зориг нэмэх зорилгоор шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах "Эрдэнийн чагнуур" шагналыг бий болгож анхны эздээ тодруулсан юм. Анх удаа зохион байгуулж буй "Эрдэнийн чагнуур"-ын эздийг сувилахуйн нарийн мэргэжлийн 13 төрөлд нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 80 гаруй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн нэр дэвшжээ. 

 

 

Ерөнхий мэргэжлийн сувилахуйн төрлийн "Эрдэнийн чагнуур"-ын эзнээр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн булчирхайн сувилагч Б.Соёл шалгарч цомоо Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос шагналаа гардаж авлаа.

Хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй төрөлд "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нярайн сувилагч Д.Лхагвадулам.

  

Мэс засал, гэмтэл согогийн сувилахуй төрөлд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч, сувилахуйн арга зүйч Д.Боргил.

Нүүр ам, чих хамар хоолойн сувилахуйн төрөлд Дунд говь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний сувилагч Д.Саранцэцэг.

Мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн төрөлд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн төвийн зохицуулагч сувилагч Я.Норжмаа.

Эх сурвалж www.zms.mn