З.БАТЦЭЦЭГ
 
АНУ-д хүүхдийн эм, антибиотикийн хомсдол үүсч, зайлшгүй шаардлагатай эмийн хомсдол нэмэгджээ. Энэ нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг Сенатын Дотоодын аюулгүй байдал, засгийн газрын хэрэг эрхлэх хорооноос мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр “Америкийн эмийн үйлдвэрийн хямрал эдийн засгийн хүчин зүйлээс үүдэлтэй. Түүнчлэн гадаад эх үүсвэрээс хараат байдал, нийлүүлэлтийн сүлжээний “харагдах байдал” зэрэг нь нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. АНУ-ын засгийн газар түүхий эдээс эхлээд бэлэн эм хүртэл нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь хянах боломжгүй” гэж мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn