ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг олон улсын ойн өдөр болгосон. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчилан таниулах зорилгоор жил бүр дэлхий нийтээр тэмдэглэдэг. Энэ жилийг "Эрүүл ой-эрүүл хүн" уриатайгаар зохион байгуулж байна. Монголын газар нутгийн найман хувийг ой эзэлдэг. Монгол орны ой Сибирийн их тайгын хамгийн урд зах буюу экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаардаг. Төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа торгон заагт оршдог учраас гаднын нөлөө болох хөнөөлт шавж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд амархан өртдөг ажээ. 

"Ойн салбар-нүүрстөрөгчийн зах зээл" сэдвээр "Ололт" уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв, ТББ-ын тэргүүн Б.Чулуунхүү илтгэл тавилаа. 

Ерөнхийлөгчийн Тамгын газар, "Эрүүл монгол хүн" төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн "Орчны бохирдол-ногоон байгууламж-эрүүл мэнд" сэдвээр илтгэл тавьсан юм.

Эх сурвалж www.polit.mn