П.АМГАЛАН

Байт харваан спортын 15 дахь удаагийн заалны УАШТ энэ сарын 23-26-ны хооронд Орхон аймагт зохион байгуулагдана. Тус тэмцээн энэ жил Рекувр болон Компаунд төрлүүдээр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болох аж. Тамирчид “Рекувр” төрөлд ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөнө. Харин “Компаунд” төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар өрсөлдөж, цэц мэргэнээ сорих аж.

Эх сурвалж:www.polit.mn