Т.САЙХАН

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн  тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцжээ. Сүүлийн өдрүүдэд манай улсад COVID-19-ийн ВА5 вирус өргөн тархаж байна.  Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Есдүгээр сарын эхэн үед халдварын оргил үе таарна гэдгийг тандалтын баг тооцоолжээ.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар түгээмэл авчээ.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна.

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл

  • 27.2 хувь  0-4 нас
  • 44.6 хувь 5-11 нас
  • 19.7 хувь 12-15 нас
  • 8.4 хувь 16-17 нас байна.

Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.  Наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.

Эх сурвалж:www.polit.mn