С.САРУУЛ

"Даншиг наадам-Хүрээ цам 2022" ирэх амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан 256 хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 10:00-18:00 цагийн хооронд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд болоод хаагдана.

Бүртгүүлэх бөхчүүд өөрийн биеэр, даншгийн цолтой бөхчүүд цолын үнэмлэхтэйгээ очиж, мандат авах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn