Увс аймагт баяр наадам зохион байгуулахыг хоригложээ

0
хуваалцах
996
үзсэн

Т.САЙХАН

 

Увс аймгийн зарим сумдад малын гоц халдварт өвчин тархсантай холбогдуулан тус аймагт баяр наадам, нийтийн хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Тодруулбал мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байгаа тул энэ сарын 1-нээс эхлэн Ховд, Өмнөговь сумдад, наймдугаар сарын 5-наас эхлэн бусад сумдад нийтийг хамарсан арга хэмжээ, багийн өдөрлөг, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглох тушаал гарчээ.

Эх сурвалж:www.polit.mn