Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд  заасан оршуулгын тэтгэмжийн болон  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг хоёр  сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3.5  сая /3,500,000/ төгрөгөөр тогтоолоо.

Тогтоолыг 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Эх сурвалж: www.polit.mn С.САРУУЛ