Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед ямар илрэх шинж тэмдэг илэрч байна вэ?

0
хуваалцах
364
үзсэн

Т.САЙХАН

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс коронавируст халдварын омикроны BA.4, BA.5 хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээллээ. Омикроны ВА.4, ВА.5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна. 

Үүнд:

  • Хоолой өвдөх
  •  Нус гоожих
  • Толгой өвдөх
  • Найтаах
  • Үнэрлэх мэдрэхүй алдагдах
  • Халуурах
  • Ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байна.   

Иймд иргэд та бүхэн коронавируст халдвараас сэргийлж дархлаагаа дэмжин, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалт тогтмол зүүхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn